даяанч
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.шашин. Орон гэрээ орхиж, бясалгалын түвшин ахих эсвэл гэгээрэл нирваанд хүрэх зорилгоор, тогтсон сахил ёсыг дагаж, бүх мэдрэхүйн хүслийг огоорон, ой хээр ганцаар бясалган амьдрах сахилтан, эсвэл хувраг хүн;
- 2.шилжсэн утгаМах иддэггүй амьтан болон махан хоол цээрлэдэг хүнийг нэрлэх нэр)
- 1.шашинДаяаныг шүтэж эрхэмлэх байдал
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | даяанч |
|---|---|
| Харьяалахын тийн | даяанчийн |
| Заахын тийн | даяанчийг |
| Өгөх орших тийн | даяанчид |
| Гарахын тийн | даяанчаас |
| Үйлдэхийн тийн | даяанчаар |
| Хамтрахын тийн | даяанчтай |
| Чиглэхийн тийн | даяанч руу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
даяанч хувраг — орон гэрээ орхиж, хамаг амьдралаа гэгээрэлд зориулахаар шийдэн, аглаг хээр гарсан хувраг;
даяанч ёс — орон гэрээ орхиж, бясалгалын түвшин ахих эсвэл гэгээрэл нирваанд хүрэх зорилгоор, мэдрэхүйн хүслийг огоорон, тогтсон сахил ёсыг дагаж, ой хээр ганцаар бясалган амьдрах ёс;
даяанч хавч — амьт. - арван хөлт хавчийн овог; зөөлөн биет, өргөст хорхойн хоосон хуяг дотор байрлан биеийн өмнөд тал хавтасны дотор нуугдмал байдалтай амьдардаг
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.