дол
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Модны дурсны дотуурх хальс
- 1.Хүнд бэрх зүйл, зовлон зүдгүүр
- 2.Олон дахин давтагдсаар ердийн мэт болсон зүйл
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | дол |
|---|---|
| Харьяалахын тийн | долын |
| Заахын тийн | долыг |
| Өгөх орших тийн | долд |
| Гарахын тийн | долоос |
| Үйлдэхийн тийн | долоор |
| Хамтрахын тийн | долтой |
| Чиглэхийн тийн | дол луу |
| Олон тоо | долууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
бургасны дол — бургасны дотор холтос
долон маахай — долоор хийсэн маахай гутал
дол цохих — зовлон үзэж хашир суух, юм үзэх
Хэлц үг
дол цохиж догшроогүй — муу санаа суугаагүй
Ээ тэр хүү чинь дол цохиж догшроогүй нялх амьтан.
дол цохих — хал дол үзэж хашир догь болох, хэрсүү орох, нүүрэмгий болох
Гэвч унаагаа алдсанд ер хулчийх янзгүй байгаа энэ эрийн эршүүхэн байдлыг Төмөр ажиглахдаа “Та нар ямар ажлаар явж байна...” гэж асуухад нь бас дол цохьсон толгой байх нээ гэж дотроо их л тоомсорлов (Л.Чойжилсүрэн, Яндангийн цуурай).
Хал үзсэн халзан толгой
Дол үзсэн догь толгой
Хоршоо үг
хал дол — зовлон зүдгүүр
ул дол — улиг домог
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.