долгион
Тайлбар
- 1.Усны дээд өнгөн талд гарах давалгаа
- 2.физикФизикийн орчин дотор үүсэх, савлах хөдөлгөөн
- 3.шилжсэн утгаХөдөлгөөн
- 4.(физикийн) физикийн орчин дотор үүсэх савлах хөдөлгөөн
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгwave
Нийлмэл үг
далайн долгион — далайн мандалд гарсан усны үелзэл
усны долгион — усны бидэртэх хөдөлгөөн
хурган долгион — бага долгион, явган долгион
гэрлийн долгион — гэрлийн цацраг
богино долгион — өндөр давтамжит үелзэл
дууны долгион — дууны тархах хэлбэлзэл
цахилгаан соронзон долгион — цахилгаанаар үүсэх соронзон давалгаа
тэсрэлт дэлбэрэлтийн долгион — тэсрэлт, дэлбэрэлтийн хүчтэй үелзэл
богино долгионы хүлээн авагч — өндөр давтамжит үелзлээр радио нэвтрүүлэг хүлээн авах төхөөрөмж
хувьсгалын долгион — хувьсгалын өрнөл, үйл явц
Хэлц үг
Дарь элбэгтэй хүн
Долгион буудаж нааддаг
Үгийн гарал
From Proto-Mongolic *dolxiyan. Compare Buryat долгин (dolgin), Kalmyk дольган (dolʹgan). Somehow akin or otherwise related to Proto-Turkic *tolkun.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.