домог
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Эртнээс нааш амаар үе улиран уламжлан ирсэн түүхт үйл явдал, ер бусын үзэгдэл юмны тухай хууч яриа
- 2.шилжсэн утгаДандаа ярьдаг зүйл, улиг болсон зүйл
Англи утга
- нэр үгlegend, myth, fable; cliché, platitude
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | домог |
|---|---|
| Харьяалахын тийн | домгийн |
| Заахын тийн | домгийг |
| Өгөх орших тийн | домогт |
| Гарахын тийн | домгоос |
| Үйлдэхийн тийн | домгоор |
| Хамтрахын тийн | домогтой |
| Чиглэхийн тийн | домог руу |
| Олон тоо | домгууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
домог зүй — а.ардын аман нэгэн зүйл болох домог судлах ухаан; б.эртний хүний ухамсар, сэтгэц, сэтгэхүйг судлах ухаан
домог үгс — зугаа үг
Хэлц үг
Домон мод нь ширхэггүй
Домог үлгэрт үнэнгүй
Хоршоо үг
домог түүх — амаар дамжин, элдэв үй явдал, ид шидээр баяжсан түүх
домог хууч — түүхэн хүмүүс, түүхэн үйл явдал, газар нутгийн тухай үеэс үед уламжлагдан ирсэн аман яриа буюу аман зохиолын нэгэн төрөл
домог яриа — түүхт хүн, түүхт хэрэг явдал, газар орны түүхийн дурсгалт зүйлсийн тухай амаар уламжлагдсан зүйл
үлгэр домог — ард түмний аж амьдрал, түүхэн үйл явдлаас сэдэвлэсэн, богино хэмжээний, хүүрнэн өгүүлсэн ардын аман зохиолын төрөл
улиг домог — олон дахин хэлж ярьсаар ул дол болсон үг
Үгийн гарал
# From Proto-Mongolic *domag, compare East Yugur lomog. # Related through borrowing or common inheritance with Proto-Turkic *yomak, compare Kyrgyz жомок (jomok) and Yakut номох (nomox).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.