дотоод
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Гадаад гэдгийн эсрэг, юмны доторх
- 2.Амин хувийн, өөр зуурын
- 1.ямар нэг зүйлийн хүрээ хязгаарын дотор орших хэсэг (гадаад гэдгийн эсрэг санаа)
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | дотоод |
|---|---|
| Харьяалахын тийн | дотоодын |
| Заахын тийн | дотоодыг |
| Өгөх орших тийн | дотоодод |
| Гарахын тийн | дотоодоос |
| Үйлдэхийн тийн | дотоодоор |
| Хамтрахын тийн | дотоодтой |
| Чиглэхийн тийн | дотоод руу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
дотоод гогцоо — малгайны оройн дотор хадаж барих оосор
дотоод нугарал хэл — шинж. - үгийн язгуурын аль нэг авиа сэлгэн хэл зүйн утга өөрчлөх ёсон
дотоод сэтгэл — бодол санаа
дотоод хормой — монгод дээлийн хормой гадаад хормойн дотуур зөрсөн хэсэг
дотоод энгэр — дээлийн дотоод хормойн дээд хэсэг
дотоод хэл шинжлэл хэл — шинж. - хэл, хэлний нэгжийн дотоод тогтолцооны хэлбэр, харьцааг судалдаг хэл шинжлэлийн салбар
дотоод хэлэхүй хэл — шинж. - а.өөртөө хандсан хэлэхүй, “дотоод хөтөлбөр” гэж нэрлэдэг гадагш илэрхийлээгүй хүүрнэл; б.амаа хөдөлгөж авиа гаргалгүй “дотроо ярих”; дотоод хэлэхүйг судлах нь сэтгэхүйн зүй тогтол, хэлэхүйтэй ямар харьцаатайг ойлгоход тус дөхөм болдог
дотоод шаталтын хөдөлгүүр — ажлын хөндийдөө шатсан түлшний химийн энергийн хэсгийг механик энергид хувиргадаг дулааны хөдөлгүүр
дотоод шүүрлийн булчирхай — анагаах. - цус руу даавар ялгаруулах үүрэгтэй булчирхай
дотоод амьдрал — амин хувийн үйл ажиллагаа
дотоод бодлого — дотооддоо хэрэгжүүлэх үйл ажиллагааны ерөнхий чиг шугам
дотоод дүрэм — албан байгууллагын дотооддоо баримтлан мөрдөх журам
дотоод нөөц — а.албан байгууллагын доторх нөөц бололцоо; б.дотоод ажилд хэрэглэхээр нөөсөн хуримтлал
дотоод хэрэг — зөвхөн дотоодод хамаатай үйл
дотоодын хэрэгцээ — дотоодод шаардагдаж буй эрэлт хэрэгцээ
дотоод явдлын яам — хуучир. - улсын доторх нууц хэргийг сахин хамгаалах, аюулаас урьдчилан сэргийлэх яам
дотоод монгол — Өвөр монгол
Хэлц үг
Гадаад байдал нь тоть тогос шиг
Дотоод байдал нь шавар шалбааг шиг
Гадаад өнгөний ясаар
Дотоод харанхуй арилахгүй
Дотоод хоёр хөлтөнд
Томуу дагшуургүй
Гадаад дөрвөн хөлтөнд
Ган зудгүй амар сайхан
Дотоод энгэрт долоон хүү
Гадаад энгэрт ганц охин
Хоршоо үг
гадаад дотоод — а.дотор гадны аль алин нь; б.эх орон хийгээд харь гүрэн
Товчилсон үг
ААДТ — Аж Ахуйн Дотоод Тооцоо
ДАБХ — Дотоод Асуудлын Байнгын Хороо
ДАД — Дотоод Албаны Дүрэм
ДМАХН — Дотоод Монголын Ардын Хувьсгалт Нам
ДХАК — Дотоод Хэргийн Ардын Комиссар
ДХАКГ — Дотоод Хэргийн Ардын Комиссариатын Газар
ДХБЗШЯ — Дотоод Хэргийг Бүгд Захиран Шийтгэх Яам
ДХГ — Дотоод Хэргийн Газар
ДХЕГ — Дотоод Хэргийн Ерөнхий Газар
ДХХ — Дотоод Хэргийн Хэлтэс
ДХЯ — Дотоод Хэргийн Яам
ДЦА — Дотоод Цэвэр Актив
ДШБ — Дотоод Шүүрлийн Булчирхай
ДЯАК — Дотоод Явдлын Ардын Комиссар
ДЯЯ — Дотоод Явдлын Яам
НКВД — НКВД (Народный Комиссариат Внутренных Дел) [Дотоод хэргийн ардын комиссариатын газар]
ХЗДХ — Хууль Зүй, Дотоод Хэрэг
ХЗДХЯ — Хууль Зүй, Дотоод Хэргийн Яам
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.