дурсамж
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Өнгөрсөн явдлаас сэтгэлд хоногшин үлдсэн нь
- 2.Хэрэг явдлын тухай эргэцүүлэн бичсэн найрууллын нэг хэлбэр
- 3.Үйл хэргийг онцлон, эсвэл санан дурсахад зориулсан зүйл
- 4.өнгөрсөн хэрэг явдлыг эргэн санах чадвар
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | дурсамж |
|---|---|
| Харьяалахын тийн | дурсамжийн |
| Заахын тийн | дурсамжийг |
| Өгөх орших тийн | дурсамжид |
| Гарахын тийн | дурсамжаас |
| Үйлдэхийн тийн | дурсамжаар |
| Хамтрахын тийн | дурсамжтай |
| Чиглэхийн тийн | дурсамж руу |
| Олон тоо | дурсамжууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
дурсамж үлдээх — а.санан санагалзах түүх, сэтгэгдэл үлдээх; б.өөрт болон өрөөл бусдад тохиолдсон зүйлийн талаар нэхэн санаж бичсэн нь
дурсамж зохиол — дуртгалд тулгуурлан бичсэн туульсын зохиолын нэг зүйл
дурсамж бичиг — сайхан үйл хэрэг, онцлох явдалд оролцсоны тул дурсгах баярын бичиг
дурсамжийн дэвтэр — дурсгалын үг, зураг сэлт үлдээх дэвтэр
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.