дусал
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Шингэн юмны жижиг мөхлөгөөр унасан бөөрөнхий хэсэг
- 2.шилжсэн утгаБадар, гуйлга
- 3.Нэгэн зүйл эмнэлгийн тариа
- 4.Монгол бичгийн ялгах цэг тэмдэг
- 1.Эр бэлгийн эрхтнээс гарах эр эс агуулсан шингэн, үрийн шингэн.
- 1.дусал цэцэг урга. (дусалтан овгийн, шар цэцэгтэй, олон наст өвс).
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгdrop
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | дусал |
|---|---|
| Харьяалахын тийн | дуслын |
| Заахын тийн | дуслыг |
| Өгөх орших тийн | дусалд |
| Гарахын тийн | дуслаас |
| Үйлдэхийн тийн | дуслаар |
| Хамтрахын тийн | дусалтай |
| Чиглэхийн тийн | дусал луу |
| Олон тоо | дуслууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
усны дусал — усны жижиг мөхлөг
алтан дусал — урга. - хоёр гурван давхар хэлтэстэй, улбар шар цэцэгтэй, навч цэцгэнд нь тунасан шүүдэр шороонд дусвал даруй үндэс ургах, горхи, гуу, уулын хажуугаар ургадаг сараанатан овгийн олон наст өвс
дуслын лам — өглөг хандив хураах лам
дусал хийх — тариаг хүний судсанд дуслаар хийх
дусал залгах — дуслаар хийх тарианы зүүг судсанд холбох
дуслын тариа — хүний биед дуслаар аажим оруулах тариа
гийн дусал — на үсгийн н гийгүүлэгчийг ялгах цэг тэмдэг
Хэлц үг
Дусал дус дуссаар горхи болох
Дуугүй яв явсаар өмгөр болох
Дусал дуслаар хуримтлуулбал далай болно
Бага багаар цуглуулбал мэдлэг болно
Осол хийсэнгүй
Дусал нэмжээ
Зүйр цэцэн үг
Дуслыг хураавал далай болно
Дуулсныг хураавал эрдэм болно
Хоршоо үг
дусал бинт — манж хэлний цагаан толгойн үсгийн дээр доор тавих цэг тэмдэг
Үгийн гарал
дусах (dusax, “to drip”) + -л (-l).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.