дуулах
Тайлбар
- 1.Ямар нэгэн хүн, юм, үзэгдлийг дуугаар дүрслэн илтгэх
- 2.Зохиогдсон дууг эгшиглүүлэх, аялах
- 3.шилжсэн утгаӨргөмжлөн магтах
- 1.Сонсох
Англи утга
- үйл үгto hear
- үйл үгto sing
Нийлмэл үг
сайн эрийг дуулах — сайн эрийн тухай дуулах
нутаг усаа дуулах — нутаг усаа магтан шүлэг дуу зохиох; нутгийн тухай дуу дуулах
дуу дуулах — дууг үг, аяын хамтаар эгшиглүүлэх
хоолой нийлүүлэн дуулах — олуулаа зэрэг дуу дуулах
магтан дуулах — сайн сайхныг өргөмжлөн магтах
там тум дуулах — бүдэг бадаг сонсох
чихний үзүүрээр дуулах — халт мөлт сонсох
дуулсныг хураавал эрдэмтэй болох — сонссон мэдсэнээ мартахгүй байвал хэрэг болно
Зүйр цэцэн үг
Нэг чихээр дуулаад нөгөө чихээр гаргах
Хоршоо үг
үглэх дуулах — олон үг хэлж гуйж гувших, улиглах
дуулах бүжиглэх — дуу дуулан, бүжиг бүжиглэж, цэнгэн наадах
Үгийн гарал
From Proto-Mongolic *daxula-. By surface analysis, дуу (duu, “voice”) + лах (lax).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.