дэг
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Горим, журам
- 1.Сургууль, эрдэм шинжилгээний ажлын тодорхой чиглэл
- 1.дэг дуг (хагас хугас, дэн дун), дэг дуг унтах (а.тухгүй унтах, сэрвэлзэх; б.зүүрмэглэх; в.сэтгэл дэндэлзэх).
- 1.дэг дуг (kнхол донхол газраар явахад дээр доор гишгэх болон донслон явах байдал).
- 1.Эзэнгүй шил, хээр газар
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | дэг |
|---|---|
| Харьяалахын тийн | дэгийн |
| Заахын тийн | дэгийг |
| Өгөх орших тийн | дэгд |
| Гарахын тийн | дэгээс |
| Үйлдэхийн тийн | дэгээр |
| Хамтрахын тийн | дэгтэй |
| Чиглэхийн тийн | дэг рүү |
| Олон тоо | дэгүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
бүжгийн дэг — бүжиг эхлээд дуусах тогтсон горим, бүжгийн найруулал
Прагийн хэл шинжлэлийн дэг — Праг хотод үүсэн хөгжсөн хэл шинжлэлийн бүтэц зүйн нэг чиглэл; хэлний тогтолцоог хэл шинжлэлийн бүхий л төвшинд авч үздэг
эзэнгүй ээрэм цагаан дэг — эзэнгүй хоосон, цөл газар
Хэлц үг
Дэг горим эвдэрвэл тэгшрэхэд бэрх
Тамир сүлд буурвал тэнхрэхэд бэрх
Хоршоо үг
дэг дэглэм — хатуу ёс горим, засаг захиргаа
дэг жаяг — дэг журам, тогтсон сахилга
дэг журам — сахилга бат, тогтсон мөрдлөг
Товчилсон үг
ДЖСХБЗ — Дэг Журам, Сахилга, Хариуцлагыг Бэхжүүлэх Зөвлөл
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.