дэгээ
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юмыг өлгөж гогодох хэрэгсэл
- 2.Бөхийн мэх
- 3.Заль, мэх, бач, бааш
- 1.Захчин эхнэрийн хүзүүний чимэг.
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | дэгээ |
|---|---|
| Харьяалахын тийн | дэгээний |
| Заахын тийн | дэгээг |
| Өгөх орших тийн | дэгээд |
| Гарахын тийн | дэгээнээс |
| Үйлдэхийн тийн | дэгээгээр |
| Хамтрахын тийн | дэгээтэй |
| Чиглэхийн тийн | дэгээ рүү |
| Олон тоо | дэгээнүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
дэгээ төмөр — гогодох төмөр хэрэгсэл
дэгээ цалам — цэцэгт ургамлын юмнаас цаламдан дэгээдэж дүүжигнэх, авирахад зохилдож дүрс хувирсан хажуугийн найлзуур
гадуур дэгээ — зүүн, баруун хөлийг эсрэг бөхийн баруун зүүн хөлийн гадуур лав оруулж дотогш гохдон дэгээдэх
дотуур дэгээ — зүүн, баруун хөлийн нэгийг эсрэг бөхийн хөлийн хоорондуур оруулж аль нэг хөлийг гогодон гадагш дэгээдэх
дэгээтэй хүн — ов мэхтэй хүн
Хэлц үг
дэгээ ес — дэгээ хэлбэртэй есөн нүхтэй даалуу
Дэгээ хийвэл хонгио нь нэг
Дэвшүүлж баривал хөмрөг нь нэг
Дараад авбал ташаа нь нэг
Тахимд нь суувал хөшөө нь нэг
Дээл хүйтэнд тустай
Дэгээ тогоочид тустай
Хоршоо үг
гох дэгээ — өлгөж гогодох махир хэрэгсэл
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.