дэл
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Адуу, луус, илжиг зэргийн амьтны хүзүү сэрвээний дээгүүр тууш ургасан урт хялгас
- 2.шилжсэн утгаЮмны дээгүүр нарийн зурваслан товойлгон тавьсан янз чимэг
- 3.шилжсэн утгаДэл мэт нарийн зурваслан тогтсон мод, хад
- 1.Хэрэгцээ багатай, ил задгай
- 2.Ач тусгүй, үнэ цэнгүй зүйл
- 3.Ашиг хонжоо хайсан зуйгуул хүн, тэнүүлч
- 4.Үрэмхий, юмаа хайр гамгүй эдэлдэг
- 1.ургамалДулаан оронд ургадаг нэг зүйл ургамлын маш тослог, хар цагаан хоёр зүйл бүхий үр, гүнжид
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгmane (of a horse)
- тэмдэг нэрonly used in дэл сул (del sul)
- нэр үгdike
- нэр үгsesame
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | дэл |
|---|---|
| Харьяалахын тийн | дэлийн |
| Заахын тийн | дэлийг |
| Өгөх орших тийн | дэлд |
| Гарахын тийн | дэлээс |
| Үйлдэхийн тийн | дэлээр |
| Хамтрахын тийн | дэлтэй |
| Чиглэхийн тийн | дэл лүү |
| Олон тоо | дэлүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
дэл засах — адууны дэлийг хайчлан янзлах
азарганы дэл — азарганы хүзүү, сэрвээний урт хялгас
босоо дэл — налж унаагүй дэл
бухандай дэл — хөхөл үлдээлгүй зассан дэл
онгон дэл — а.хяргалгүй жил өнжсөн дэл; б.мундааны тус хяргаагүй үлдээсэн дэл
суман дэл — шанхлан зассан дэл
шанхан дэл — дундуураа хагарч хоёр тийш шанх мэт унжсан дэл
шашир дэл — шашир малгайны орой мэт босоо дэл
дэл тавих — товгор зурвас гаргах
дэлтэй гаансны толгой — ар этгээдээр нь хээ угалз зэргийг товойлгон цувуулж урласан гаансны толгой
дэл мод — урга. - навч зулгарах тураг мод, модноос нь элдүүрийн түүхий эд гаргаж авна
дэл хад — уул нурууны хяраар нарийн зурваслан ургасан хад
дэл чулуу — дэл хад
дэл сул байлгах — ил задгай байлгах
дэл сул яриа — хов жив, эзэнгүй сул яриа
дэл сул ажил хийх — аахар шаахар ажил хийх
дэл сул юманд мөнгөө үрэх — хэрэггүй юманд мөнгөө үрэх
дэл сул хүн — зуйгуул хүн, хамаагүй сул хүн
дэл сул юм байлгадаггүй хүн — а.хэтэрхий үрэлгэн, заралган; б.хулгайч, хулуугч
дэлийн тос — маалингаас ялган авдаг тосон бүтээгдэхүүн
Хэлц үг
дэл сүүл нэмэлгүй — нэмж чимэлгүй
дэл сүүл ургуулах — а.ямар нэгэн учир явдлыг ихэтгэн хэлэх, давслах; б.жиг үүсгэх, учир ургуулах
морин дэл дээгүүр — а.морь унах; б.шилж. ажил хэрэгт хөнгөн хайнга хандах байдал; в.шилж. хурдан, түргэн
Дэл ихт зовдог
Дэлэн ихт жаргадаг
Зүйр цэцэн үг
Дээрээ дэлгүй
Дэргэдээ ханьгүй
Хоршоо үг
дэл сүүл — мал, амьтны хүзүү сэрвээний дээгүүр тууш ургасан урт хялгас болон, нурууны ясны үзүүрийн хэсэгт байх үсэрхэг эрхтэн
дэл сул — Хэрэгцээ багатай, ил задгай: дэл сул байлгах - ил задгай байлгах
Үгийн гарал
From Proto-Mongolic *del, compare Buryat дэлһэн (delhen), Kalmyk дел (del). Ultimately from Old Uyghur 𐽶𐽶𐽶𐾁 (yyyl /yél, yiél/, “wind, mane”). Cognate with East Yugur del, Turkish yele.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.