дэлэм
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.утгаНэг гарыг сунгаж нөгөө гарыг нугалан хурууны үзүүрийг цээжинд хүргэсэн хэмжээ, наяас наян найман сантиметр
- 1.утгаДэмий, самуун цалгай
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | дэлэм |
|---|---|
| Харьяалахын тийн | дэлмийн |
| Заахын тийн | дэлмийг |
| Өгөх орших тийн | дэлэмд |
| Гарахын тийн | дэлмээс |
| Үйлдэхийн тийн | дэлмээр |
| Хамтрахын тийн | дэлэмтэй |
| Чиглэхийн тийн | дэлэм рүү |
| Олон тоо | дэлмүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
дэлэм өргөдөл — урт өргөдөл
алд дэлэм — нэг алд дээр нэг дэлэм нэмсэн уртын хэмжээ
бүтэн дэлэм — хурууг бүтэн тэнийлгэсэн дэлэм
мухар дэлэм — гарыг атгасан дэлэм
үзүүр дэлэм — бүтэн дэлэм
дэлэм үг — их үг, нуршуу яриа
дэлэм зан — ихэрхэг зан
дэлэм явдал — самуун явдал
Хэлц үг
Алд дээр олж
Дэлэм дээр өгтөх
Алд мод барьж алсыг тойрч
Дэлэм мод барьж дэлхийг тойрох
Дэлэм дутвал татлагын муу
Төө дутвал эрийн муу
Төө дээс дутвал эрийн муу
Дэлэм дээс дутвал дээсний муу
Эрхий дутвал эр муугийн
Дэлэм дутвал дээс муугийн
Эрхий дутвал эрийн учир
Дэлэм дутвал дээсний учир
Зүйр цэцэн үг
Амнаас гарсан үг алд дэлэм сунадаг
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.