дэрс
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.урга. Сайр нуга, хээр тал, хужирлаг цайдамд ургадаг, хавтгай урт навчтай, хатуу нарийн иштэй, буталж ургадаг олон наст өвс
- 2.Дэрс мэт
Англи утга
- нэр үгstraw
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | дэрс |
|---|---|
| Харьяалахын тийн | дэрсний |
| Заахын тийн | дэрсийг |
| Өгөх орших тийн | дэрсэнд |
| Гарахын тийн | дэрснээс |
| Үйлдэхийн тийн | дэрсээр |
| Хамтрахын тийн | дэрстэй |
| Чиглэхийн тийн | дэрс рүү |
| Олон тоо | дэрснүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
дэрсэн гэр — дэрсээр хучсан гэр
дэрсэн шаахай — дэрс сүлжиж хийсэн шаахай
дэрсэн хөшиг — дэрс холбон хийсэн хөшиг, дэрсээр сүлжсэн хөшиг
дэрсэн эмбүүл — дэрс хучиж нөмөргөсөн овоохой
дэрс зулах — дэрс дэвсэх
дэрсэн хор — урга. - хавар эрт ургадаг нэгэн зүйл хорт ургамал
дэрсэн шилбэ — нарийхан шилбэ
Хэлц үг
Дээл хувцасны цэвэр нь сайхан
Дэрс хулсны чилгэр нь сайхан
Дээл хувцасны цэвэр нь
Дэрс хулсны өндөр нь
Юм нэгээрээ болдоггүй
Дэрс хөхөөрөө болдоггүй
Зүйр цэцэн үг
Дээл хувцасны цэвэр нь
Дэрс хулсны өндөр нь
Хоршоо үг
бут дэрс — буталж ургасан өвс
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.