дээвэр
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Байшингийн дээд этгээд, түүнийг өнгөлж бүрхсэн юм
- 2.хавтгай дээврийн оройн хэсэг
- 3.дээврийн хамгийн өндөр хэсэг
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгroof
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | дээвэр |
|---|---|
| Харьяалахын тийн | дээврийн |
| Заахын тийн | дээврийг |
| Өгөх орших тийн | дээвэрт |
| Гарахын тийн | дээврээс |
| Үйлдэхийн тийн | дээврээр |
| Хамтрахын тийн | дээвэртэй |
| Чиглэхийн тийн | дээвэр лүү |
| Олон тоо | дээврүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
дээвэр барих — дээвэр тавих
дээвэр мод — байшингийн адрын мод
дээвэр хуулах — дээвэр авах
дээвэр хоолой — тоононы цагаригт хүрч байгаа дээврийн дээд хөвөө
дээвэр хормой — дээврийн доод хөвөө
байшингийн дээвэр — байшингийн оройн бүрхүүл хэсэг
вааран дээвэр — шаазан ваараар хийсэн дээвэр
дэлхийн дээвэр — дэлхийн хамгийн өндөр уул
гэрийн дээвэр — гэрийн гадуур, унины дээгүүр хучих дулаалга
нэг дээвэр дор — нэг гэрт
хөвөнтэй дээвэр — гэрийн дээр тавих хөвөнгөөр хийсэн хучлага
эсгий дээвэр — гэрийн дээр тавих эсгий хучлага
дээврийн цонх — байшин зэргийн дээвэрт гаргасан цонх
Хэлц үг
Дэлхий бүрхсэн мал
Дээвэр бүрхсэн идээ
Дээл гэхээр өмд хий
Дээвэр гэхээр туурга хий
Дээл хийж өмсөх биш
Дээвэр хийж барих биш
Дээл хийх үү
Дээвэр хийх үү
Хоршоо үг
адар дээвэр — тааз, дээд талын бүрхүүл халх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.