дүлий
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Чих огт сонсохгүй, сонсгол нь муу
- 2.Дөжин
- 3.Хөндий, зай завсаргүй цул
- 4.Ямар ч чимээ аниргүй
- 1.тэнгэрийн дүлий (доторх зөөлөн эд нь хатахаараа хар тоос болдог бөөрөнхий мөөг).
- 1.Бүдэг, өнгө гэрэл муутай
- 2.Цулгуй
- 3.шилжсэн утгаИлч дулаан муутай, таталт муутай
- 1.сонсголын бэрхшээлтэй хүн
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | дүлий |
|---|---|
| Харьяалахын тийн | дүлийн |
| Заахын тийн | дүлийг |
| Өгөх орших тийн | дүлийд |
| Гарахын тийн | дүлийгээс |
| Үйлдэхийн тийн | дүлийгээр |
| Хамтрахын тийн | дүлийтэй |
| Чиглэхийн тийн | дүлий рүү |
| Олон тоо | дүлийнүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
дүлий дүгэх — а.буруу ташаа сонсох; б.дүлий дүмбэ оргих
дүлий хүн — сонсгол муу хүн
дүлий балай — ажиггүй балай
дүлий хүүхэд — ажин дөжин хүүхэд
дүлий толгой — ер үг авдаггүй этгээд
дүлий боов — хөөцгүй, салбангүй цул боов
дүлий бул — а.голыг нь шувт нүхлээгүй ин, үтрэмийн бул; б.тэргэний хүрдэнд хэрэглэх тэнхлэг, хэгээсний нүх гаргаагүй бул
дүлий хаалга — цонхгүй битүү хаалга
дүлий шил — цаад юм нь нэвт үзэгдэхгүй шил, бүдэг харагдах шил
дүлий хар — тас хар
дүлий харанхуй — түнэр харанхуй
дүлий хөх — хар хөх өнгө
дүлий цагаан жинс — цулгуй цагаан жинс
дүлий зуух — аргал, түлш асч өгдөггүй, таталт муутай зуух
дүлий пийшин — халдаггүй пийшин
Хэлц үг
таг дүлий — огт юм сонсохгүй
дүлий толгой — (жигш.) хүний хэлж хүсэж байхыг ойшоодоггүй тоодоггүй зантай хүн
(Лхүндэв) –Хэн янзын амьтан гэж? (Жалмаа) –Яагаа вэ, манай дарга гэж нэг дүлий толгойтой юм (Ч.Ойдов, Нэгэн өдөр).
дүлий худал оргих — бусдыг ойшоохгүй, зөвхөн өөрийнхийгөө л ярих
Дүлий худал оргиод дандаа бусдыг буруутгана.
Банз мод боловч дүнтэй дэнтэй
Дүлий хүн боловч ээнтэй уунтай
Дүлий дүмбэ
Хөндий төсөө
Дүлий хүн дүйлүүлэх дуртай
Яв хүн ярих дуртай
Дүнсэн мод боловч дүнтэй дэнтэй
Дүлий хүн боловч аантай уунтай
Дүүрэн шанага дуугүй
Дүлий хүн дуутай
Сохор байгаад үзэх дуртай
Дүлий байгаад сонсох дуртай
Сохор боловч сонирхох хүслэн
Дүлий боловч дуулах хүслэн
Сохор хүн үзэх дуртай
Дүлий хүн дуулах дуртай
Зүйр цэцэн үг
Нохойгүй айл дүлийтэй адил
Номгүй хүн сохортой адил
Дүлийдээ найдаж унгараг
Дүлий царайлж дүмбэ оргих
Нүдэн балай
Чихэн дүлий
Хоршоо үг
дүлий дөжин — ажиг сэрэггүй, анхааргагүй, тоомжир муутай
дүлий дүмбэ — огт сонсоогүй мэт хэнэггүй байдал
дүлий дүлэр — ажин түжин
Товчилсон үг
МДИН — Монголын Дүлий Иргэдийн Нийгэмлэг
МДИХ — Монголын Дүлий Иргэдийн Холбоо
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.