дүүжин
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Өндөр юман дээгүүр дөрөөлж гарахад зориулсан зүйл
- 2.Дүүжигнэн савлаж наадах хэрэгсэл; өндөрт хоёр үзүүрийг нь бэхэлсэн гогцооны голд суух зориулалттай банз бэхэлсэн зүйл, савлуур
- 3.Дүүжилдэг юм
- 1.Шагай харвахад тэнцсэн хоёр баг хайнаа хагалахын тулд харвах эцсийн ганц жижигхэн хасаа
- 1.ургамалНавч нь алганы хэлбэртэй, цэцэг нь салаа мөчрийн оройд унжиж ургадаг, хөвөнцөртөн овгийн бут шиг болоод өвслөг, гоёл чимэглэлийн таримал.
- 1.Алс хол
- 1.дүүжин даажин хорш. (дүүжигнэн наадахад өгүүлэх аялга үг), дүүжин даажин хийх (а.савлуур дээр сууж нааш цааш савлан наадах; б.хатуу юман дээр тэгнэж, дээш доош ээлжлэн цогих хөндөл мод).
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | дүүжин |
|---|---|
| Харьяалахын тийн | дүүжингийн |
| Заахын тийн | дүүжинг |
| Өгөх орших тийн | дүүжинд |
| Гарахын тийн | дүүжингээс |
| Үйлдэхийн тийн | дүүжингээр |
| Хамтрахын тийн | дүүжинтэй |
| Чиглэхийн тийн | дүүжин рүү |
| Олон тоо | дүүжингүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
дүүжин шат — өндөр дээрээс өлгөсөн олсон гуятай шат
дүүжин дээр тоглох — савлуур дээр тоглох
дүүжин гүүр — хоёр эрэг дээрээс аргамжин тогтоосон тулгуургүй гүүр
архины дүүжин — архи тосдог сав
дүүжин богц — ойр зуурын хуурай идэх юм цай давсны зүйл хийдэг анчны богц
дүүжин бэхэлгээ — дүүжилсэн бэхэлгээ
дүүжин бялуу — махир үзүүрт нь зүрхэн шовх төмөрлөг туухай холбон уясан хүнд тусалттай бялуу
дүүжин нуруу — хөндий нуруу
дүүжин ор — юмнаас өлгөх, дээрээс зүүх зэргээр тогтоох зориулалттай ор
дүүжин өлгий — гэр байшингийн унь, нуруунаас өлгөсөн тавиур бүхий хүүхдийн өлгий
дүүжин суудал — өндрөөс зүүсэн суудал
дүүжин тааз — барилга байгууламжийн үндсэн адраас хөндий зүүж тогтоосон тааз
дүүжин төмөр зам — хөндийд зүүж хийсэн төмөр зам
дүүжин урхи — шилүүс агнах хэрэгсэл
дүүжин цэцэг — урга. - бөөрөнхий шүүслэг жимстэй, бут мод шиг өвслөг ургамал
дүүжин харвах — харвааны эцэст оноо тэнцээд ирвэл ганц хасааг шороонд булж харвадаг өвөрмөц харваа; хожлын хасаа харвах
дүүжин хол — хүрэх аргагүй хол
Хоршоо үг
савлуур дүүжин — биеийн тамир болон тоглоомын савлах хэрэгсэл
алс дүүжин — алс хол
дүүжин даажин — дүүжигнэн наадахад өгүүлэх аялга үг
Товчилсон үг
ДГ — Дүүжин Гүүр
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.