егөө
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Далд битүү утгаар ёжлон хэлэх үг;
- 2.Уур хүргэж хор шарыг нь малтаж үнэнийг хэлсэн үг
- 3.Егөх дуртай хүн, бусдыг далд утгатай үгээр шоглон цаашлуулдаг хүн
- 4.Хашир догь хүн.
- 1.анагаах ухаанБүх бие шархиран өвдөх нэгэн зүйлийн өвчин
- 2.анагаах ухаанЯр шарх хорсон өвдөх
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | егөө |
|---|---|
| Харьяалахын тийн | егөөний |
| Заахын тийн | егөөг |
| Өгөх орших тийн | егөөд |
| Гарахын тийн | егөөнөөс |
| Үйлдэхийн тийн | егөөгөөр |
| Хамтрахын тийн | егөөтэй |
| Чиглэхийн тийн | егөө рүү |
| Олон тоо | егөөнүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
егөө гаргах — гашуун үгээр шоглон хэлэх
егөө үг — далд утгаар шоглосон үг
егөө хүн — егөх дуртай хүн
егөө хөдлөх — шархиран хөндүүрлэх нь сэдрэх
шарх хувилаад егөө орох — шарх хувилснаас хөндүүр болох
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.