жалга
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Цас, борооны ус урсаж тогтсон хонхор газар, жижиг гуу
- 1.Цог жавхаа, өнгө үзэмж
- 1.усргал усаар идэгдсэн гүнзгий суваг шуудуу (ялангуяа үерийн усанд идэгдсэн)
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | жалга |
|---|---|
| Харьяалахын тийн | жалганы |
| Заахын тийн | жалгайг |
| Өгөх орших тийн | жалганд |
| Гарахын тийн | жалганаас |
| Үйлдэхийн тийн | — |
| Хамтрахын тийн | жалгатай |
| Чиглэхийн тийн | жалга руу |
| Олон тоо | жалганууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
жалгын амсар — нарийхан хонхор газрын амсар
жалгын ёроол — нарийхан хонхор газрын ёроол
жалгын ой — суваг, хонхор газрын ой
жалгын хөмөг — хонхор гуу газар
гүн жалга — гүнзгий хонхор, гуу
Хэлц үг
жалгын нэг — бие биенээс хол зайдуу, тархай бутархай
Жалга ганганы дотроос
Хуй салхины дотроос
Хоршоо үг
жалга сайр — ус урсахаа больсон гуу
жалга суваг — бороо усанд идэгдсэн гүн гуу, суваг шуудуу
жалга судаг — чийглэг хөрстэй гуу
ам жалга — жалга хавцал
ганга жалга — эрэг ганга, гуу жалга
гуу жалга — огцом гүн жалга
нуга жалга — уул, толгодын суга хөндий, гүн гуу
өнгө жалга — өнгө зүс, өнгө үзэмж
жалга жавар — жалх ёоз
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.