жан
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Арван тохойтой тэнцүү уртын хэмжээ
- 1.хуучирсанЯлтныг занчих зэвсэг, нэг үзүүр нь өргөн, нөгөө нь нарийн, нэг метр орчим мод
- 1.Хоол амтлах хачир хольцоо, буурцгийг чанаж хатуу хөрөнгө болгон давс хольж хийнэ, бага зэрэг эхүүн бөгөөд исгэлэн давслаг амттай болгоно
- 1.Тэмбүү яр
- 1.Хойд зүг, умар зүг.
- 1.Данс хараа;
- 2.шилж. Өр шир
- 3.VII нэрБайшин барилгын өрөө тасалгаа
- 4.VIII нэрХувин сав, тогооны тавиур.
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | жан |
|---|---|
| Харьяалахын тийн | жангийн |
| Заахын тийн | жанг |
| Өгөх орших тийн | жанд |
| Гарахын тийн | жангаас |
| Үйлдэхийн тийн | жангаар |
| Хамтрахын тийн | жантай |
| Чиглэхийн тийн | жан руу |
| Олон тоо | жангууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
жангийн хадаг — арван тохой урт хадаг; #Хос алд, арван чий
жан тавих — жангаар занчих, жанлах
жангийн буурцаг — хоолны хачир, хольц болгохоор чанасан буурцаг
жангийн тос — хачир, найрлаганд холих тос
жангийн хөрөнгө — исгэж хөрөнгөлсөн буурцаг
жан яр — тэмбүү
жантай хүн — тэмбүү өвчтэй хүн
хоёр жан байшин — хоёр өрөөтэй байшин
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.