жасаа
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.хуучирсанЖилээс доош тогтмол хугацаагаар ээлж халалцан гүйцэтгэх албан үүрэг биед тохиолдох удаа
- 2.хуучирсанТогтмол хугацаагаар ээлж халалцан гүйцэтгэх албан байгууллага
- 3.хуучирсанЗаншил болсон тогтмол үйл ажиллагаа
- 4.хуучирсанТогтсон, хэвшсэн заншил.
- 1.хуучирсанЭнгийн үед лам нарын сүмд ээлжлэн сууж хурах цагийн хурал;
- 2.хуучирсанАйл өрх шашны зан үйл ёсоор өөр өөрийн бурхан сахиусыг тахиж, хишиг буянаа дуудуулах тахилга
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | жасаа |
|---|---|
| Харьяалахын тийн | жасааны |
| Заахын тийн | жасааг |
| Өгөх орших тийн | жасаад |
| Гарахын тийн | жасаанаас |
| Үйлдэхийн тийн | жасаагаар |
| Хамтрахын тийн | жасаатай |
| Чиглэхийн тийн | жасаа руу |
| Олон тоо | жасаанууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
жасаа авах — тохиолдсон жасаа ёсоор албан үүргээ хүлээж авах
жасаа орох — ээлжийн албанд томилогдох
жасаа суух — ээлжийн албыг хаших
жасаа халагдах — ээлжийн алба солигдох
аймгийн жасаа — тухайн аймгаа төлөөлөн төвд суугаа жасаа
суурин жасаа — нийслэлд бүхий аймгийн жасаа
жанжин жасаа — харъяат хошуунаас аймагт суугаа жасаа
жасааны түшмэл — жасаанд алба гүйцэтгэж буй түшмэл
жасаа тогтох — хэв заншил тогтох
жасаа дуудуулах — ном хуруулж, уншуулах
жасаа уншуулах — жасаа дуудуулах
Хоршоо үг
жасаа даллага — жасаа уншуулсан айлын даллага авах зан үйл
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.