жигших
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Зэвүүцэх, дур гутан зэвүүрхэх
- 2.Амьтны ямар нэгэн юмнаас зэвүүцэж догшрох
- 3.Уналга эдлэгээний буруугаас болж, мал юмнаас үргэдэг болох
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | жигших |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | жигшинэ |
| Өнгөрсөн цаг (-лаа) | жигшлээ |
| Өнгөрсөн цаг (-в) | жигшив |
| Өнгөрсөн цаг (-жээ) | жигшжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | жигшсэн |
| Хэвшсэн нэр (-даг) | жигшдэг |
| Холбох нөхцөл (-ж) | жигшиж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | жигшээд |
| Болзох нөхцөл (-вал) | жигшвэл |
| Хүсэх (-маар) | жигшмээр |
| Захирах (-аарай) | жигшээрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | жигшихгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
жигшиж байх — а.зэвүүцэх; б.гэмшиж байх
жигшин буруушаах — байж болохгүй алдааг донгодон хэлэх
жигшин зэвүүцэх — ой гутан, дургүй хүрэх
жигшин занах — зэвүүцэн хорсох
жигшин үзэх — дур гутан үзэх
муу муухайг жигших — муу муухайг зэвүүцэх
худал хулгайг жигших — худал ярих, хулгай хийхийг үзэн ядах
жигшмээр амьтан — адын муу амьтан
жигшмээр муухай — дургүйцэн гутмаар муухай
жигшмээр хэрэг — айж зэвүүцмээр хэрэг
нохой жигших — нохой өширхөх
адуу мал жигших — адуу мал халшран зэвүүцэж, үргэмтгий болох
морь жигших — морь аймтгай болох
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.