жийх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хүн, амьтан атирсан нугалсан хөлөө тэнийлгэх
- 2.Хөл хөшиж жийнгэрэх.
- 1.Жийнгэ зан байдал гаргах; зөрүүдлэх
- 2.шилжсэн утгаБусдыг гадуурхах
- 1.Давхих.
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | жийх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | жийнэ |
| Өнгөрсөн цаг (-лаа) | жийлээ |
| Өнгөрсөн цаг (-в) | жийв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | жийжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | жийсэн |
| Хэвшсэн нэр (-даг) | жийдэг |
| Холбох нөхцөл (-ж) | жийж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | жийгээд |
| Болзох нөхцөл (-вал) | жийвэл |
| Хүсэх (-маар) | жиймээр |
| Захирах (-аарай) | жийгээрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | жийхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
дөрөө жийх — дөрөөн дээрээ өндийх
хөлөө жийх — хөлөө тэнийлгэх
хэгжүүрхэн жийх — хэгжүүн зангаар адайрлах
дүүгээ жийх — дүүгээ ажил үйлд оролцуулахгүй орхих
Хэлц үг
хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх — чадлынхаа хэрээр хийх, чадахгүй зүйлд бүү санаарх гэсэн санаа
хөнжилдөө хөлөө жийх — жаргал цэнгэл эдлэх, бие сэтгэл амар байх гэсэн санаа
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.