жирэм
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Эмээлийн олмыг гогцоонд нь оруулж чангалдаг гөрмөл сур
- 2.шилжсэн утгаГөрмөл, сүлжмэл зүйл
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | жирэм |
|---|---|
| Харьяалахын тийн | жирмийн |
| Заахын тийн | жирмийг |
| Өгөх орших тийн | жирмэнд |
| Гарахын тийн | жирэмнээс |
| Үйлдэхийн тийн | жирмээр |
| Хамтрахын тийн | жирэмтэй |
| Чиглэхийн тийн | жирэм рүү |
| Олон тоо | жирэмнүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
жирэм сүлжих — жирэм гөрөх
жирмийн сүлжээ — а.жирмийн ширхэг нэг нэгнийхээ наагуур цаагуур нь зөрөн барилдсан сүлжээ; б.дайсны гүн ар талд гарч, хажуугийн эгнээндээ туслах байлдааны арга тактик
жирэмний угсуурга — эмээлийн олом жирэм уях суран гогцоо
гурамсан жирэм — гурваар гөрж сүлжсэн жирэм
жирмэн бүс — гөрмөл бүс
жирэм таана — урга. - нэг зүйл таана
Хоршоо үг
олом жирэм — морь, малын зоо, нуруунд эмээлийг хөдөлгөөнгүй тогтоох зориулалттай, сур дээсээр хийсэн уяа оосор; морь, малын хэвлий, хэнхдэгээр татна
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.