жирэмсэн
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хүүхэд олсон эмэгтэй хүний бие давхар, хөл хүнд байдал
- 2.шилжсэн утгаЗохиогчийн сэтгэлд буусан уран санаа нь бодтой ажил, тодорхой уран бүтээл хараахан болж амжаагүй үе.
Англи утга
- тэмдэг нэрpregnant
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | жирэмсэн |
|---|---|
| Харьяалахын тийн | жирэмсний |
| Заахын тийн | жирэмснийг |
| Өгөх орших тийн | жирэмсэнд |
| Гарахын тийн | жирэмснээс |
| Үйлдэхийн тийн | жирэмснээр |
| Хамтрахын тийн | жирэмсэнтэй |
| Чиглэхийн тийн | жирэмсэн рүү |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
жирэмсэн болох — бие шалтгаантай болох, бие давхар болох
жирэмсэн эхнэр — хүүхэд тээж буй эхнэр, бие давхар болох
жирэмсний амралт — бие давхар болсон ажилтан, албан хаагч эмэгтэйчүүдэд хууль ёсоор олгодог амралтын чөлөө
жирэмсний даруулга — жирэмсэн эмэгтэйн хэвлийн татуурга, сойлго
жирэмсний хордлого — хүүхэд олсон анхны үед тохиолдох биеийн зовуурь
жирэмсний хуанли — ураг болоод эхийн эрүүл мэндийг хянах цаглабар
Хэлц үг
жирэмсэн эмийн шээх газраас холдож үзээгүй — хол явж юм үзээгүй
Жирэмсэн хүний явах газраас холдоогүй
Жижиг тугалын бэлчээрээс гараагүй
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.