заваан
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хоол хүнсний амт шимт, тос нүнжиг муутай нь
- 2.Хүн, амьтны болхи бүдүүлэг балиар хааш яаш байдалтай нь; заваан ажилтай хүн (үр дүн, эцэс төгсгөл байхгүй, эргэж буцсан дампуу ажилтай хүн
- 3.яриаЖигшмээр, зэвүүцмээр байдал
- 4.Ургамлын зүйл
Ойролцоо үг
Англи утга
- тэмдэг нэрdirty, tasteless, muddy
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | заваан |
|---|---|
| Харьяалахын тийн | завааны |
| Заахын тийн | завааныг |
| Өгөх орших тийн | заваанд |
| Гарахын тийн | заваанаас |
| Үйлдэхийн тийн | заваанаар |
| Хамтрахын тийн | заваантай |
| Чиглэхийн тийн | заваан руу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
заваан будаа — а.хог шороо, гаднын хольц ихтэй будаа; б.зунгааралдаж нялцайдаг будаа
заваан хоол — амт шимтгүй, бохир хоол
заваан үг — өөдгүй үг, ичгүүрэлтэй бүдүүлэг үг
заваан яриа — дургүй хүрэм, эх захгүй яриа
заваан дургана — урга. - навч нь ялам модны навчтай адил болоод баахан нимгэн, цэцэгтэй нэг зүйл мод
заваан өлөн — урга. - үет цагаан хулс бүхий хотгор газарт хольцолдон ургах нэг наст өвс
Хэлц үг
Ажилгүй хүнийг зарагч олон
Аальгүй хүнийг жигшигч олон
Залхуу хүнийг зандрагч олон
Заваан хүнийг гологч олон
Заваан ам завжаар
Завхай явдал булчингаар
Заваан хүн өвдөх нь олон
Залхуу хүн үүрэглэх нь олон
Залхуу хүн тоногийн дайсан
Заваан хүн савны дайсан
Залхуу хүн хулчимтгай
Заваан хүн өвдөмтгий
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.