завсар
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Цаг хугацааны нэг үеэс нөгөөд хүртэлх завсар хооронд, цаг хугацааны мөчлөг нэгээс нөгөөд шилжих үе
- 2.Юмны хоорондох зай, ан цав
- 3.Чөлөө зав
- 4.Юмны уулзвар нийлэлт), арьс махны завсар (арьс махны хооронд), хумсны завсар (хумс махны зайгаар), хумсны завсар өргөс орох (хумсны маханд өргөс шаах), завсар заалхай хорш. (юмны уулзвар, үе
- 5.Дундын шинжтэй байдал
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | завсар |
|---|---|
| Харьяалахын тийн | завсрын |
| Заахын тийн | завсрыг |
| Өгөх орших тийн | завсард |
| Гарахын тийн | завсраас |
| Үйлдэхийн тийн | завсраар |
| Хамтрахын тийн | завсартай |
| Чиглэхийн тийн | завсар луу |
| Олон тоо | завсрууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
үүр шөнийн завсар — шөнө өнгөрч үүр гэгээрэх тэрхэн агшин
завсрын үүл — нар мандах, шингэх үеийн улаан үүл
уулын завсар буух — уулын зав, ам, хөндийд буух
үүдний завсраар харах — а.дутуу хаагдсан хаалганы хоорондуур харах; б.үүдний хагархай, сиймхийгээр харах
авдрын завсраар гоожих — авдрын ангархайгаар гоожин асгарах
завсрын өнгө — будгийн үндсэн хоёр эх өнгө хоорондоо уусан найрч гарсан өнгө
Хэлц үг
үхсэн амьд хоёрын завсар — хоёрын хооронд, үлгэн салган
завсрын үг — хов жив
Зүйр цэцэн үг
Зайдан морь бөгсөнд муу
Завсрын үг эед муу
Хоршоо үг
завсар заалхай — ан цав, сиймхий зай
завсар чөлөө — зав зай
ан завсар — зай чөлөө
зай завсар — зай чөлөө
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.