завшаан
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Ямар нэг зүйлийг хийх боломж, бололцоо
- 2.Аз, зол хийморь
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | завшаан |
|---|---|
| Харьяалахын тийн | завшааны |
| Заахын тийн | завшааныг |
| Өгөх орших тийн | завшаанд |
| Гарахын тийн | завшаанаас |
| Үйлдэхийн тийн | завшаанаар |
| Хамтрахын тийн | завшаантай |
| Чиглэхийн тийн | завшаан руу |
| Олон тоо | завшаанууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
завшаан олдох — аз тохиох, боломж олдох
завшаан тохиолдох — бололцоо гарах
завшааныг ашиглах — боломжийг алдалгүй хэргээ бүтээх
завшаан эрэх — хүч хөдөлмөр хэрэглэхгүйгээр ямар нэгэн цаг тохиолыг ашиглан ашиг олохыг бодох
Хэлц үг
Зам бүхэн шулуун бус
Завшаан бүхэн сайн бус
Хоршоо үг
ашиг завшаан — олох ашиглах боломж, далим
аз завшаан — аз тохиол
зол завшаан — зол учрал
олз жавшаан — олз омог
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.