задгай
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Ямар нэг юмны хаалт бэхлээгүй, ил
- 2.Юмны хаагаагүй, цоож бэхлэгээгүй онгорхой байдал
- 3.Бөөн биш
- 4.Эмх замбараагүй, цэгцгүй, дэл сул
- 5.Зөөлөн ширхэгтэй юмны ээдрээ орооцолдоогүй, эрч сүлжээсгүй
Ойролцоо үг
Англи утга
- тэмдэг нэрopen, loose, bare, uncovered
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | задгай |
|---|---|
| Харьяалахын тийн | задгайн |
| Заахын тийн | задгайг |
| Өгөх орших тийн | задгайд |
| Гарахын тийн | задгайгаас |
| Үйлдэхийн тийн | задгайгаар |
| Хамтрахын тийн | задгайтай |
| Чиглэхийн тийн | задгай руу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
задгай бэлчээр — уудам дэлгэр бэлчээр
задгай гал — ил гал
задгай тал — тэнүүн тэгш тал
задгай ус — эрэг хашлагагүй ус
задгай хашаа — уудам сэлүүн хашаа
задгай шүлэг — толгой, сүүл холбоогүй шүлэг
задгай энгэр — товчлоогүй энгэр
задгай хатир — морин нэгэн жигд хатирах явдал
задгай суман хатираа — морины хурднаар нэгэн жигд хатирах явдал
задгай гэр — а.цоож цуургагүй гэр; б.хамаарах эзэнгүй, салан задгай гэр
задгай үүд — онгорхой үүд, дэлгээтэй үүд
задгай үүл — тэнгэр бүрхэн тэлэн томорч буй хэсэг бусаг үүл
задгай яриа — эмх журамгүй яриа, хамаа намаагүй яриа
задгай ноос — даахирч ширэлдээгүй ноос
задгай утас — ээдэрч орооцолдоогүй утас
задгай уурхай — ил уурхай
задгай тэрэг — адар дээвэргүй тэрэг, дээд тал нь онгорхой тэрэг
задгай хувин — дэлгүү амсартай хувин
задгай лонх — бөглөөгүй лонх
задгай амтай — сул салан амтай
задгай хүүхэн — эрээ цээргүй хүүхэн
задгай зоос — бутархай ноос
задгай тамхи — а.ууталж савлаагүй тамхи; б.ширхэглэн зарах тамхи
задгай пиво — тусгайлан савлаагүй шар айраг
Хэлц үг
ам задгай — үзсэн сонссон бүхнээ хэнд ч хамаагүй ярьдаг
задгай амтай — үзэж сонссон, бодож санасан юу бүхнээ нуулгүйгээр яриад явдаг, сул амтай
Над шиг задгай амтай хүн ч ховор байх даа! гэж бодохуй зовох сэтгэл төрж ярианыхаа өнгийг өөрчлөв (Л.Чойжилсүрэн, Яндангийн цуурай).
Үхсэн гэж Нямжав уулга алдав. Энэ нь бусдыг биш өөрийнхөө задгай амтайгаа болж гамингийн нууцыг хэлж орхисондоо өөрийгөө хараав бололтой (Д.Намдаг, Цаг төрийн үймээн).
↑ ам задгай
↑ гар задгай
↑ далан задгай
↑ зуун задгай, жаран хагархай
Загасны яс хахлагатай
Задгай ам алдлагатай
Задгай хүүхний хурим зүдрүү
Заргатай хүний царай зүдрүү
Цоорхой саванд ус тогтохгүй
Задгай хороонд мал тогтохгүй
Хоршоо үг
сул задгай — а.чөлөөтэй; б.эмх замбараагүй
салан задгай — а.хөнгөн хуумгай, хайнга; б.эмх цэгцгүй, ундуй сундуй
цалгар задгай — цалгар назгай
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.