зай
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хоёр юмны хоорондох хол, ойрын хэмжээ
- 2.Ямар нэг юмны багтаамж, агуулах зай завсар, сул хоосон газар, хөндий
- 3.Завсар чөлөө, зав
- 4.шилжсэн утгаЭв эе алдах, түнжин хагарах байдал.
- 1.хими. Зарим нэгэн язгуур махбод
- 2.Цахилгааны бичил эх үүсгэвэр, тэжээл
- 3.Ямар нэгэн юманд зайлшгүй орж хэрэглэгдэх хачир хольц; бүрэлдэхүүн
- 1.Хүний араншин болсон самбаа, заль мэх
- 2.Сэжиг сэв
- 1.Маш өчүүхэн
- 1.бүх зүйл оршин байдаг хязгааргүй орон талбай
- 2.хоёр зүйлийн хооронд нэвтрэх мөн хоосон орон зай
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгdistance
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | зай |
|---|---|
| Харьяалахын тийн | зайны |
| Заахын тийн | зайг |
| Өгөх орших тийн | зайд |
| Гарахын тийн | зайнаас |
| Үйлдэхийн тийн | зайгаар |
| Хамтрахын тийн | зайтай |
| Чиглэхийн тийн | зай руу |
| Олон тоо | зайнууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
зай багатай — ойрхон
зай ихтэй — хол
холын зайд уралдах — газрын холд уралдах
зай авах — а.юмны газар авах, тархах; б.юмны хооронд сул чөлөө гаргах
зай тавих — бусдын өмнө саад болохгүй зайлж өгөх
зай үлдээх — ажил баримжаалах, төлөвлөгөө тогтоох зэрэгт нөөц цаг зав, хөрөнгө тооцоолон үлдээх
ширээ тавих зай — ширээ багтах газар
зай олох — бултан зугтаах, хулжих завшаан олох
зай өгөх — зав чөлөө олгох
зай завгүй ажиллах — амсхийх чөлөөгүй ажиллах
химийн зай — химийн орц, найрлага дахь химийн махбод
нарийн зай — нарийн орц, бичил махбод
цагны зай — цагны тэжээл
цахилгаан зай — бага оврын бичил цахилгаан хэрэгслийг ажиллуулах хэрэгсэл
амтны зай — амт оруулах хачир хольц
эд зай — хольц найрлага
эмийн зай — эмийн найрлага
сэтгэлд зай гарах — сэтгэлд сэв суух
зай төдий махтай хоол — махны амсуурга төдий амттай хоол
Хэлц үг
зайны сургалт — багш, шавь хоёр заавал нүүр тулан танхимд хичээллэх бус, гэрийн даалгавар хийх, зөвлөгөө авах гэх мэт хэлбэрээр явуулах сургалт
зай барих — болгоомжлох
Зай барилаа гээд буруудах юм байхгүй. Айж явбал аминд өлзийтэй гэдэг үг ч байдаг шүү дээ.
↑ бөгс эргэх зайгүй
↑ зүү орох зайгүй
↑ төө зайгүй
↑ хөл тавих зайгүй
Лай ч байна
Зай ч байна
Зүйр цэцэн үг
Зай ч байна
Лай ч байна
Хоршоо үг
зай завсар — сиймхий зай, сул чөлөө
чөлөө/чөлөө зай — зав зай
зай тэжээл — бичил цахилгаан үүсгэвэр
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.