залаа
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Малгайн оройд хадах ёнхор, үс, хялгасаар хийсэн улаан цацаг
- 2.Тугийн ишний дээд этгээд, жадны үзүүрт хийх утас хялгас;
- 1.Богтос чөмөг
- 1.ургамалШулуун сортой жижиг түрүү нь ногоовтор, хүрэн бор болж хувирдаг олон наст өвс; зэрлэг арвай.
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | залаа |
|---|---|
| Харьяалахын тийн | залааны |
| Заахын тийн | залааг |
| Өгөх орших тийн | залаад |
| Гарахын тийн | залаанаас |
| Үйлдэхийн тийн | залаагаар |
| Хамтрахын тийн | залаатай |
| Чиглэхийн тийн | залаа руу |
| Олон тоо | залаанууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
залаа оёх — малгайн оройн чимэг оёх
залаа хийх — малгайн чимэг урлах
тахианы залаа — тахианы толгой дээрх өрвөлөг
тарианы залаа — тарианы түрүүгийн сахал өвс
шишийн залаа — шишийн сахал
залаа баг цэцэг — залаа багцаг
залаа чөмөг — богтос чөмөг
Хэлц үг
залаа нь гозойх — а.уурлаж омогдох; б.хүний муу чанар илэрч гарах
↑ заяаны нүдэнд нь зүү шааж, залааны нь үзүүрт идээ буглах
Зан зандаа зохидог
Залаа малгайдаа зохидог
Зан нь хувирч
Залаа нь гозойх
Үндэс нь муу бол
Залаа нь муу
Зүйр цэцэн үг
Зан даа зохидог
Залаа малгайдаа зохидог
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.