залхаг
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хүний бие, сэтгэлийг чилээн зовоосон хүчин зүйлийн даамжрал, ужиграл
- 2.Хүн, амьтны заль байдал, болхи бүдүүлэг залхуу хашин
- 1.Гэдэс өвдөж ихээр гүйлгэх, цусан суулга өвчин хүрэх зэрэгт ялгадсанд илрэх нялгар салс
- 1.Усны замаг ургамлын нялцгай, нялгар байдал
- 1.амьтанДотор талын гол дундаа ам бүхий шүхэрлэг биетэй, олон өргөст тэмтрүүлтэй, амаа тойрсон дөрвөн дэлбэ нь ходоодны хөндийд нэвтэрдэг хөндий хэвэлтэн
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | залхаг |
|---|---|
| Харьяалахын тийн | залхгийн |
| Заахын тийн | залхгийг |
| Өгөх орших тийн | залхагд |
| Гарахын тийн | залхгаас |
| Үйлдэхийн тийн | залхгаар |
| Хамтрахын тийн | залхагтай |
| Чиглэхийн тийн | залхаг руу |
| Олон тоо | залхгууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
залхаг муу явдал — даамжирсан, ужиграсан муу явдал
ажил хийх дургүй их залхаг хүн — ажил хийх дургүй их хашин хойрго, залхуу хүн
усан залхаг — усан чацга
далайн залхаг — медуз
Хоршоо үг
алхаг залхаг — залхуу хойрго
замаг залхаг — замаг тэргүүтэн усны нялцгай ургамал
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.