замаг
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Бууны сумыг гол төмрийн тархнагт оруулах, хонгиог татаж гаргах, сумны бялтыг цохиж тэсэргэх хэрэгсэл
- 2.Гэрэл зургийн аппарат доторх гэрэл үзүүлэх, хаах хэрэгсэл.
- 1.ургамалНогоон мөхлөгтэй, гэрэл нийлгээр шим бодос бий болгодог, ихэвчлэн усанд ургадаг; үндэс, иш, навчгүй, эсгүй, нэг эстэй, олон эстэй, эсвэл хүйгээр оршдог ганц ба олон эст доод ургамал
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | замаг |
|---|---|
| Харьяалахын тийн | замгийн |
| Заахын тийн | замгийг |
| Өгөх орших тийн | замагд |
| Гарахын тийн | замгаас |
| Үйлдэхийн тийн | замгаар |
| Хамтрахын тийн | замагтай |
| Чиглэхийн тийн | замаг руу |
| Олон тоо | замгууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
замаг гацах — сумыг хүхээгт оруулж цэнэглэх хэрэгсэл гацах
замаг дарах — замаг түлхэх
замаг сойх — бууны замгийг оньслох
бууны замаг — бууг цэнэглэх эд анги
мэлхий замаг — урга. - нуур цөөрмийн ус, гуу суваг, тутаргын тарианд зэллэн ургах бөгөөд үе бүрт нь сахал, үндэс навч ургадаг, дугариг зүрхэн хэлбэртэй, иш нь урт, гүн ногоон болоод улбар шар навчтай, цагаан цэцэг бүхий олон наст өвс
хүрэн замаг — хавтгай замгийн нэгэн төрөл
цахиур замаг — далай, цэнгэг усанд ургадаг нэгэн зүйл замаг
цомоо замаг — нэгэн зүйл замаг
замаг багатай — замаггүй шахам
замаг сайтай — замаг их ургасан
Хэлц үг
Замаг сайтай нуурт загас арвин цугладаг
Зан сайтай хүнийд зочин арвин цугладаг
Зан сайтай айлд хүн бүхэн цуглана
Замаг сайтай усанд шувуу бүхэн эргэнэ
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.