замба
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хашаа хороо барих, байшингийн адайр гаргахад хэрэглэх хулс, бургас, модны мөчир гөрж хийсэн хэрэгсэл
- 2.Мөнхүү бургас сэлтээр гөрсөн хашаа; баа
- 1.Амьтны зүйл
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | замба |
|---|---|
| Харьяалахын тийн | — |
| Заахын тийн | — |
| Өгөх орших тийн | замбад |
| Гарахын тийн | замбагаас |
| Үйлдэхийн тийн | замбагаар |
| Хамтрахын тийн | замбатай |
| Чиглэхийн тийн | замба руу |
| Олон тоо | замбагууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
замба цэцэг — урга. - шулуун өндөр иштэй, бөөрлөг зузаан навчтай, зоосын адил улбар цэцэгтэй, хавтгайвтар жимстэй олон наст өвс
замба хороо — бургас сэлтээр хийсэн хашаа хороо
замба гөрөх — хулс, бургас, модны мөчир сүлжин хайс, хавтан хийх
замба гүрвэл — амьт. - могой гүрвэлтэй адил боловч том зүйл гүрвэл
замба жирх — амьт. - хэрмийн овгийн нэгэн зүйл мэрэгч
замба зараа — амьт. - зараа шиг боловч түүнээс нэлээд том, хортой амьтан
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.