зангуу
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.урга. Хонхор хотос, уулын хярын жалга, цав, гүвээ хоолой, газраар наалдан зэллэж ургадаг, шар цэцэгтэй жижиг хавтгай навчинцар, үр жимсэндээ хатуу том өргөстэй ургамал
- 2.Хүний салж өгдөггүй, яршигтай зан байдал.
- 1.Хөлөг онгоц, галт тэрэг зэргийг зогсоох, аргамжихаар бэлтгэсэн гинжин оосортой том төмөр соёо, дэгээ, гох бүхий хэрэгсэл
- 1.ан. Баавгай, мангис зэрэг том амьтдыг агнахад хэрэглэдэг нэгэн зүйл зэвсэг
- 2.Хавханд орсон амьтныг хол явахаас сэргийлж торгох, мөр гаргах гурван үзүүрт хүнд төмөр чирүүл
- 3.Дайсны цэргийн морины хөлийг хатгуулахаар бэлтгэсэн өргөст төмөр.
Англи утга
- нэр үгanchor
- нэр үгcaltrop, Tribulus terrestris; nuisance, barnacle (an unwanted person)
- нэр үгalternative form of занга (zanga, “trap”)
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | зангуу |
|---|---|
| Харьяалахын тийн | зангууны |
| Заахын тийн | зангууг |
| Өгөх орших тийн | зангууд |
| Гарахын тийн | зангуунаас |
| Үйлдэхийн тийн | зангуугаар |
| Хамтрахын тийн | зангуутай |
| Чиглэхийн тийн | зангуу руу |
| Олон тоо | зангуунууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
нохой зангуу — гол горхи, нуур усны эхээр ургадаг нэг зүйл зангуу
зангуу төмөр — гох төмөр
зангуу хаях — усан онгоц гөх төмрөө буулгах
баавгай зангуу — баавгай агнах нэг зүйл хэрэгсэл
зангуу зүүх — төмөр сөрөг зүүх
зангуу товч — нэр. - хувцасны бие биедээ наалддаг нэгэн зүйл товч
Хэлц үг
зангууны үлгэр — огт бүтэхгүй юм
зангуу тариад эсгий хийх — хоосон мөрөөдөх
Чиний наад санаа чинь бүтэшгүй зүйл санагдаж байна. Зангуу тариад эсгий хийхтэй адилхан юм биш үү.
Залхуу хүний замд
Зангуу өргөс тасрахгүй
Зам дээр ургасан өвс
Зангуу болохыг хүсэж
Зам тоссон лам
Бурхан болохыг бодох
Зангуу сүрэл босвол
Заавал ширүүн хуртай
Зангуу тариад
Эсгий хийх
Зангуу үзвэл өшиглөж гар
Занал учирвал зайлж яв
Зангуу хэдий бяцхан боловч хөлийг хатгах шортой
Зальхай хэдий цөөхөн боловч гүрэнг тойдох мэхтэй
Зүйр цэцэн үг
Зангуу хэдий бяцхан боловч хөл хатгах шортой
Залихай хэдий цөөн боловч гүрнийг сүйтгэх мэхтэй
Зангууны ноос түүж эсгий хийх
Хоршоо үг
өргөс зангуу — а.зарим ургамалд байдаг зүү шиг шовх үзүүртэй бяцхан хэсэг; б.шилж. сэтгэлд сэв суулгах муу үг
Үгийн гарал
Unknown, not found outside Mongolian.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.