зандан
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.ургамалХалуун оронд ургадаг, зууван навчтай, анхилам үнэрт, хатуу чанарын мод
- 1.Бүсгүй хүнтэй унтаж үзээгүй эр.
Англи утга
- нэр үгsandal, sandalwood
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | зандан |
|---|---|
| Харьяалахын тийн | зандны |
| Заахын тийн | зандныг |
| Өгөх орших тийн | занданд |
| Гарахын тийн | занднаас |
| Үйлдэхийн тийн | занднаар |
| Хамтрахын тийн | зандантай |
| Чиглэхийн тийн | зандан руу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
зандан ташуур — зандан модоор хийсэн ташуур
зандан шатар — зандангаар хийсэн шатар
зандан ширээ — зандан модон ширээ
могойн зүрхэн зандан — урга. - харавтар улаан өнгөтэй, сайхан үнэртэй нэг зүйл зандан
улаан зандан — урга. - улаан өнгийн зандан мод
хүрэн зандан — урга. - хүрэн өнгийн зандан мод
цагаан зандан — урга. - цагаан өнгийн зандан мод
шар зандан — урга. - цувран ургадаг сондгой өдлөг нийлмэл навчтай тураг мод; шоргор баг цэцэг нь эрвээхэй мэт дэлгэрч, зууван буурцаг жимс сууна
Хэлц үг
залуу зандан нас — залуу идэр нас
Зайран залхууд тоотой
Зандан хатууд тоотой
Залуу хүн завгүй
Зандан мод яргүй
Залуу хүн насандаа
Зандан мод найгасандаа
Залуу хүн нэрээ гутаахаар
Зандан мод хугарсан нь дээр
Залуу хүн санасандаа
Залхуу хүн завгүй
Зандан морь яргүй
Зандан зууд мөргөмөгц аргамжаагаа элдээд бяруугаа сургаад ирнэ
Зандан мод залаагүй шулуун
Заяатай хүний үр зааваргүй номхон
Зандан мод залгаагүй
Залуу нас ялгаагүй
Зандан мод муруй ургаснаас хугарсан нь дээр
Залуу хүн муу явснаас үхсэн нь дээр
Зандан мод салбаравч сайхан үнэр нь арилахгүй
Сувд тана хэмхрэвч эрдэнийн нэрээ алдахгүй
Зандан мод шулуун
Захын хүн гэнэн
Заяатай хүний зам дээр
Зандан гадас хатгаатай
Заяат хүн нагацтай
Зандан мод үндэстэй
Мод хэдий олон боловч зандан шиг үнэртэй нь цөөхөн
Зандан хэдий үнэртэй боловч галбарваасыг яаж гүйцэх вэ
Сайн хүнд садан олон
Зандан модонд салаа олон
Чандмань эрдэнэ авах хүнд
Матрын аюул лавайгаар хариул
Зандан мод огтлох хүнд
Могойн аюул боловч гардиар хариул
Зүйр цэцэн үг
Зандан мод муруй ургахаар хугарсан нь дээр
Залуу хүн гаж явахаар үхсэн нь дээр
Хоршоо үг
зандан гүгүл — анхилам үнэртэн
Үгийн гарал
From Tibetan *can-dan, ultimately from Sanskrit चन्दन (candana).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.