зарах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Ямар нэгэн үйл ажлыг бусдаар албадан хийлгэх, зарцлах
- 2.Ар саар ажилд туслалцуулах
- 3.Илгээх, явуулах
- 4.Юмыг эдэлж хэрэглэх
- 1.Худалдах, борлуулах
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | зарах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | зарна |
| Өнгөрсөн цаг (-лаа) | зарлаа |
| Өнгөрсөн цаг (-в) | зарав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | заржээ |
| Үйлдсэн нэр (-сан) | зарсан |
| Хэвшсэн нэр (-даг) | зардаг |
| Холбох нөхцөл (-ж) | зарж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | зараад |
| Болзох нөхцөл (-вал) | зарвал |
| Хүсэх (-маар) | зармаар |
| Захирах (-аарай) | зараарай |
| Үгүйсгэх (-хгүй) | зарахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
албадан зарах — хүчээр зарах
хөлслөн зарах — тодорхой хөлс төлөн ажил үйл хийлгэх
гар хөлийн үзүүрт зарах — гэр ахуйн ойр зуур ажилд зарах
бичиг зарах — бичиг илгээх
хүн зарах — хүн явуулах
элч зарах — элч довтолгох
засварт зарах юмс — засварын ажилд зориулах юмс
зарах зоос — хэрэглэх зоос, сүйтгэх зоос
өртөө улаанд зарах морь — өртөө улаанд хэрэглэх морь
хоол хүнсэнд зарах — хоол хүнсэнд хэрэглэх, хоол хүнсэнд зарлагадах
зарж идэх — худалдан борлуулж, олз ашгаар нь хүнс залгах
ногоо зарах — ногоо худалдаалах
махалж зарах — а.малын махыг жижиглэн зарах; б.аливаа бүтэн зүйлийг салган, эд ангиар нь хэсэглэн зарах
Хэлц үг
зарсан хойноо занах — тусыг муу санаагаар хариулах
зарахад зарааны үс эрдэнэ — төдий л хэрэгцээгүй юм боловч хэрэг болж эрж сурвалжлахаар ховор эрхэм зүйл болдог гэсэн санаа
Хэн мэдэх вэ дээ. Нүүдэл суудал хийхэд новш болоод байхаар нь хаячихсан. Зарахад зарааны үс эрдэнэ болно гэдэг шүү юм болох нь шив дээ.
Гачигдсан үед галууны өндөг мянган лан
Зарах цагт зарааны шөрөг түмэн лан
Зарах дүүтэй
Захирах ахтай
Хоршоо үг
зарах худалдах — ямар нэг зүйлийг бусдад худалдан борлуулж, мөнгө төгрөг олох
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.