засаг
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хууль цааз, эрүү ял; ясаг
- 2.Улс төрийн байгуулалтыг захирч удирдах хэлбэр, түүний дээд газар
- 3.шилжсэн утгаДээд газраас олгосон, тэтгэсэн ивгээл
- 4.Харилцааны цогц, сүлжээ
Англи утга
- нэр үгrule, power; administration, state, regime; a political system; law; punishment, sentence
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | засаг |
|---|---|
| Харьяалахын тийн | засгийнW |
| Заахын тийн | засгийгW |
| Өгөх орших тийн | засагтW |
| Гарахын тийн | засгаасW |
| Үйлдэхийн тийн | засгаарW |
| Хамтрахын тийн | засагтайW |
| Чиглэхийн тийн | засаг руу |
| Олон тоо | засгуудW |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
их засаг — а.үндсэн хууль; б.хуучир. цэрэг, ардыг илбэн тохинуулах хуулийн нэр
засаг дарга — аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрт төрийн удирдлагыг хэрэгжүүлдэг удирдах албан тушаалтан
засаг заслал — засгийн захиран тушаах арга хэмжээ
засаг захиргаа — засгийн цааз хуулийг барьж олныг баримлан захирах газар
засаг ноён — хуучир. - Манж Чин улсын үеийн хошуу захирагч ноён
засаг суух — хуучир. - төрийн мэдлийн засаг захиргааны дарга, захирагч болох
засгийн газар — төрийн гүйцэтгэх төв засаглал
ардын засаг — хувьсгалт ардын төр захиргаа
мануул засаг — эрх мэдэлгүй засгийн газар
морины засаг — хуучир. - цэргийн яаралтай албан бичигт дарах тамга
хошуу засаг — хуучир. - Манж Чин улсын үед Монголын хошууг захирч байсан үе залгамжилсан ноён
засаг төрийн хайр халамж — албан байгууллага, удирдлагын шагнал, урамшуулал
засгийн шүд — яриа. - хиймэл шүд
эдийн засаг — үйлдвэрлэх хүчний хөгжлийн тухайн шатанд тохирч буй үйлдвэрлэлийн арга, үйлдвэрлэлийн харьцааны цогцос
Хэлц үг
засаг хоол — шоронгийн хоол
Засаг төрд үнэнч явбал
Цаазанд орохгүй явж болдог
Засаг цархираа
Илжиг урхираа
Хоршоо үг
засаг хууль — засаг цааз
засаг цааз — албан ёсны хууль цааз
нам засаг — удирдан чиглүүлэх үүрэгтэй улс төрийн нам, төр захиргаа
засаг төр — улс ардыг захиран удирдах байгууллага
Товчилсон үг
АЗДТГ — Аймгийн Засаг Даргын Тамгын Газар
АНДЭЗНК — Ази, Номхон Далайн Эдийн Засаг, Нийгмийн Комисс
ДЗДТГ — Дүүргийн Засаг Даргын Тамгын Газар
ДЭЗМХ — Дэлхийн Эдийн Засаг, Менежментийн Хүрээлэн
ДЭЗОУХИ — Дэлхийн Эдийн Засаг, Олон Улсын Харилцааны Институт
ДЭЗОУХХ — Дэлхийн Эдийн Засаг, Олон Улсын Харилцааны Хүрээлэн
ЗД — Засаг Дарга
ЗДТГ — Засаг Даргын Тамгын Газар
ЗЗ — Засаг Захиргаа
ЗЗЗ — Засаг Захиргааны Зөвлөл
ЗЗЯ — Засаг Захиргааны Яам
МЗЗОБ — Макаогийн Засаг Захиргааны Онцгой Бүс
НЗД — Нийслэлийн Засаг Дарга
НЗДТГ — Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар
ОУЭЗБДС — Олон Улсын Эдийн Засаг, Бизнесийн Дээд Сургууль
ЭЗБДС — Эдийн Засаг, Бизнесийн Дээд Сургууль
ЭЗБС — Эдийн Засаг, Бизнесийн Сургууль
ЭЗНЗ — Эдийн Засаг, Нийгмийн Зөвлөл
ЭЗСЭШХ — Эдийн Засаг, Санхүүгийн Эрдэм Шинжилгээний Хүрээлэн
Үгийн гарал
From Classical Mongolian ᠵᠠᠰᠠᠭ (ǰasaɣ), from Middle Mongol ᠵᠠᠰᠠᠭ (ǰasaɣ); equivalent to заса- (zasa-, “to fix, to regulate”) + -г (-g). Cognate with Buryat засаг (zasag), Kalmyk засг (zasg), etc.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.