засал
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Гоёл чимэглэл
- 2.Гоёо, гоо үзэмж
- 3.Бэр болон мордож буй хүүхний хувцас хунар, эхнэр хүний дүрэм), засал хийх (намба хийх), засал зэмсэг хорш. (а.эхнэр хүний эдлэх алт, мөнгө, сувд, шүр эдлэл; б.аливаа чимэглэл болгон хэрэглэх эдлэл
- 4.Жүжгийн тайзны үзэмж
- 5.Юмны тохироо, нийц
- 1.Монгол эмнэлэг дэх дөрвөн ерөндгийн нэг
- 2.Эмчлэх аргын ерөнхий нэр
- 3.Эмчлүүлж сувилуулсан үр дүн
- 1.шашинХүнд харшлах муу шалтгаан бүгдийг үгүй хийх, дарах зан үйл уншлага
- 1.Хэлбэр дүрсжүүлэл, гоёл чимэглэл
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | засал |
|---|---|
| Харьяалахын тийн | заслын |
| Заахын тийн | заслыг |
| Өгөх орших тийн | засалд |
| Гарахын тийн | заслаас |
| Үйлдэхийн тийн | заслаар |
| Хамтрахын тийн | засалтай |
| Чиглэхийн тийн | засал луу |
| Олон тоо | заслууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
гоёл засал — гоёж чимэх үйл, чимэглэл
засалд оёх — гоёлд зориулж оёх
заслын хувцас — гоёлын хувцас
тайз засал — тайзан дээр жүжгийн орчныг цогцлоох
зүү засал — тусгай зүүгээр тодорхой цэгт хатгаж эмчлэх уламжлалт арга
мэс засал — анагаах. - а.гар болон мэсээр ихэнхдээ өвчилсөн хэсгийг авч эмчлэх арга; б.гар мэсээр анагаах өвчин
засал авах — эмчилгээ авах
засал хийх — хүнд мэнгэ, харш жил, хорин долоон одон, арван зүг, долоон гараг зэргээс харшлах муу шалтгааныг дарах зан үйл хийж, уншлага унших
заслын найман ном — Жамбал цанжид, Дагва Сэржи додиг, Нивагүнсэл, Чогжүмүнсэл, Насананжид, Дашзэгвэ, Саа юүм, Гармын юүм; эдгээр нь мэнгэ, харш жил, хорин долоон одон, арван зүг, долоон гараг зэргийн харшлах муу шалтгаан бүгдийг арилгах идтэй гэж үздэг
засал чимэглэлийн урлаг — байшин барилгын бүтээц, хийцэд тохируулан өнгө үзэмж, гоёл чимэглэлийг тохируулах урлаг
Хоршоо үг
чимэг/чимэг засал — гоёл чимэг, зүүсгэл
засал зэмсэг — а.эхнэр хүний эдлэх алт, мөнгө, сувд, шүр эдлэл; б.аливаа чимэглэл болгон хэрэглэх эдлэл
уяа засал — уралдааны морины уяа сойлгыг тааруулах арга барил, ажиллагаа
арга засал — эм дом
гүрэм засал — засал үйл
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.