засвар
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Аливаа юмны эвдэрч гэмтсэнийг засах сэлбэх үйлийн нэр
- 2.Юманд хийсэн заслага
- 3.Шаардлагад нийцэхгүй зүйлийг өөрчлөх, сайжруулах
- 1.бөө мөргөлБөөгийн ёсны тайлга тахилгын үед сүлдэд өргөсөн өтөг бүрийн хүзүүнээс гурвыг авч гурвыг үлдээж, хоёр хаагаас дөрвөн өндрийг өтөгт оруулж, богино хавирга өвчүүг үлдээн, дотор цулаас хоёр бөөр, элэгтэй нь үлдээн зэхэх нь.
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | засвар |
|---|---|
| Харьяалахын тийн | засварын |
| Заахын тийн | засварыг |
| Өгөх орших тийн | засварт |
| Гарахын тийн | засвараас |
| Үйлдэхийн тийн | засвараар |
| Хамтрахын тийн | засвартай |
| Чиглэхийн тийн | засвар луу |
| Олон тоо | засварууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
засвар хийх — тоног хэрэгсэл, эд юмны эвдрэлийг янзлах
машин засварын газар — машины эвдрэл гэмтлийг оношлож, хэвийн ажиллагаатай болгох, сэлбэн засварлах үйлчилгээний газар
засвар авах — засагдаж бүтэн болох, сайжрах
засвар оруулах — нэмж сайжруулах
Товчилсон үг
АЗЗА — Авто Замын Засвар, Арчлалт
АЗЗАК — Авто Замын Засвар, Арчлалтын Компани
АЗЗАН — Авто Замын Засвар, Арчлалтын Нэгтгэл
АМЗТҮС — Авто Машин, Засвар, Техник Үйлчилгээний Станц
АТЗҮБ — Авто Техникийн Засвар, Үйлчилгээний Бааз
АТЗҮГ — Авто Техникийн Засвар, Үйлчилгээний Газар
ГЗҮБ — Геологийн Засвар, Үйлчилгээний Бааз
ЗАБ — Засвар, Ашиглалтын Бригад
ЗЗБА — Засвар, Зохион Байгуулалтын Алба
ЗҮС — Засвар, Үйлчилгээний Станц
ЛЗҮК — Лифтийн Засвар, Үйлчилгээний Контор
ХЗЗҮ — Хувцас Захиалга, Засвар Үйлчилгээ
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.