засрах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Өөрийн алдаа гэмийг ухаарч арилгах
- 2.Юм, үзэгдлийн байдал, төрх, өнгө, чанар дээртэж сайжрах
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | засрах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | — |
| Өнгөрсөн цаг (-лаа) | засралаа |
| Өнгөрсөн цаг (-в) | засрав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | — |
| Үйлдсэн нэр (-сан) | — |
| Хэвшсэн нэр (-даг) | — |
| Холбох нөхцөл (-ж) | — |
| Урьдчилах нөхцөл (-аад) | засраад |
| Болзох нөхцөл (-вал) | — |
| Хүсэх (-маар) | — |
| Захирах (-аарай) | засраарай |
| Үгүйсгэх (-хгүй) | засрахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
бичгийн хэв засрах — бичгийн хэв сайжирч, сайхан бичдэг болж эхлэх
зан байдал засрах — зан байдал төлөвшиж, хүмүүжих
бие засрах — бие дорой байдлаас дээртэх
ногоо засрах — ногооны гарц дээшлүүлэх
өвчин засрах — өвчин эдгэрэх төлөв орох
өнгө засрах — юмны өнгө зүс үзэмж сайжрах
тэнгэр засрах — салхи шуурга тогтох, үүл бороо арилж, тэнгэр цэлмэх, дулаан тогтуун болох
яс чанар засрах — яс чанар урьдахаас дээр сайн болох
Хоршоо үг
засрах сайжрах — засал авах, өмнөхөөс дээрдэх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.