захирагч
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.хуучир. Дайчин улсын үеийн тамгын дөрвөн түшмэлийн нэг, иргэний захиргааны хэргийг эрхэлсэн албан тушаал
- 2.цэрэгЦэргийн удирдах хүн
- 3.Төрөөс тодорхой хугацаагаар томилогдож, ногдсон эрх, үүргийнхээ хэмжээнд бусдыг захиран удирдах албан тушаалтан
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | захирагч |
|---|---|
| Харьяалахын тийн | захирагчийн |
| Заахын тийн | захирагчийг |
| Өгөх орших тийн | захирагчид |
| Гарахын тийн | захирагчаас |
| Үйлдэхийн тийн | захирагчаар |
| Хамтрахын тийн | захирагчтай |
| Чиглэхийн тийн | захирагч руу |
| Олон тоо | захирагчууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
тамгын захирагч — тамгын дарга
хошуу захирагч — хошуу тамгын эрх баригчийн албан тушаал; хэдийгээр хошууны бүх эрхийг захирах эрхтэй боловч тушаалын хувьд туслагчийн дараа орно
ангийн захирагч — цэргийн ангийн дарга
салааны захирагч — салаан дарга
штабын захирагч — штабын дарга
Улаанбаатар хотын захирагч — Улаанбаатар хотын дарга, нийслэлийн засаг дарга
захирагчийн ажлын алба — нийслэлийн засаг даргын тушаал, шийдвэрийг ажил хэрэг болгох, биелэлтийг хянах алба
Хоршоо үг
амбан захирагч — эзэн гүрний төлөөний захирагч
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.