захирах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Албадан тушаах, албадан даалгах
- 2.Эрхлэн хамаарах, өөртөө дагуулах, өөрийн эрх, захиргаанд байлгах
Ойролцоо үг
Англи утга
- үйл үгto rule, to govern
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | захирах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | захирна |
| Өнгөрсөн цаг (-лаа) | захирлаа |
| Өнгөрсөн цаг (-в) | захирав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | захирчээ |
| Үйлдсэн нэр (-сан) | захирсан |
| Хэвшсэн нэр (-даг) | захирдаг |
| Холбох нөхцөл (-ж) | захирч |
| Урьдчилах нөхцөл (-аад) | захираад |
| Болзох нөхцөл (-вал) | захирвал |
| Хүсэх (-маар) | захирмаар |
| Захирах (-аарай) | захираарай |
| Үгүйсгэх (-хгүй) | захирахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
захирах ноён — засаг захир­гааг хөтлөх ноён
захирах холбоо хэл — шинж. - өгүүлбэр зүйн холбооны нэг хэв маяг; холбоо үгийн бүрэлдүүлэгч болон өгүүлбэрийг нэгийг нь нөгөөд нь утга, үүрэг, хэл зүйн хэлбэрийн хувьд харъяалуулан холбох ёс
захирах хүн — тушаалаар удирдах хүн
цэрэг захирах — цэрэг удирдах
хүүхдээ захирах — хүүхдээ мэдэх
Хэлц үг
Зарах дүүтэй
Захирах ахтай
Хоршоо үг
захирах зандрах — зааварлан зандрах
захирах тушаах — ажил хэргийг хийлгэхээр албадан тушаах
Үгийн гарал
Compare with Buryat захирха (zaxirxa), Kalmyk закрх (zakrx).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.