зодог
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Монгол бөхийн өмсгөл, шир, бөс зэргийг бөхлөн ширж хийсэн энгэргүй, цамцны адил ханцуйтай, элэг бүстэй цээжмэг хувцас
- 1.Модлог ургамлын илчүү давхраа;
- 2.Харгай модны зузаан холтос
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | зодог |
|---|---|
| Харьяалахын тийн | зодгийн |
| Заахын тийн | зодгийг |
| Өгөх орших тийн | зодогд |
| Гарахын тийн | зодгоос |
| Үйлдэхийн тийн | зодгоор |
| Хамтрахын тийн | зодогтой |
| Чиглэхийн тийн | зодог руу |
| Олон тоо | зодгууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
бөхийн зодог — бөхийн далбаа
зодог тайлах — а.өмссөн зодгийг тайлах; б.бөх хүн цаашид амжилт гаргахгүй гэж үзээд бөхийн дэвжээнээ салахын ёс гүйцэтгэх; дахин барилдахаа болих; в.шилж. тамирчин хүн тэмцээн, уралдаанд дахин оролцохгүй болсноо албан ёсоор мэдээлэх
зодог түлэх — харгай модны холтос түлэх
зодог түүх — харгайн зомгол, холтсыг түүж цуглуулах
Хэлц үг
Зоримог дайрвал татах сайн
Зодог баривал лавтгаад сайн
Өргөөд байвал өвдөг сайн
Өсгийдөн татвал юүлэх сайн
Хоршоо үг
зодог шуудаг — монгол үндэсний бөхийн барилдааны өмсгөл
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.