зохирох
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хүмүүсийн харилцан бие биеэ ойлгох, найрамдан зохицох
- 2.Цаг агаар аятай болох
- 3.Тохирох таарах, зохицох
- 4.Хувирч өөрчлөгдсөн зүйл мөн чанараа олох, уг биедээ хувилах
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | зохирох |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | зохирно |
| Өнгөрсөн цаг (-лаа) | зохирлоо |
| Өнгөрсөн цаг (-в) | зохиров |
| Өнгөрсөн цаг (-жээ) | зохирчээ |
| Үйлдсэн нэр (-сан) | зохирсон |
| Хэвшсэн нэр (-даг) | зохирдог |
| Холбох нөхцөл (-ж) | зохирч |
| Урьдчилах нөхцөл (-аад) | зохироод |
| Болзох нөхцөл (-вал) | зохирвол |
| Хүсэх (-маар) | зохирмоор |
| Захирах (-аарай) | зохироорой |
| Үгүйсгэх (-хгүй) | зохирохгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
найрамдан зохирох — найрамдаж эвлэрэх
эвлэрэн зохирох — эв найраа олох
тэнгэр зохирох — тэнгэр хангай тогтуун сайхан болох
цаг улирал зохирох — цаг улирал өөрийн зүй жамаар болох
мөн биедээ зохирох — а.хүн өөрийн мөн чанартаа орох; б.ид шидээр өөр зүйлд хувилсан хүн биедээ хувилах
Хоршоо үг
тохирох зохирох — таарах, нийцэх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.