зул
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Өргөл тахилын зүйл; хөвөнгийн голыг тосонд тавьж шатаан хэрэглэнэ
Англи утга
- нэр үгlamp, torch; a lamp offering
- нэр үгalternative form of зулай (zulaj, “top of the head”)
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | зул |
|---|---|
| Харьяалахын тийн | зулын |
| Заахын тийн | зулыг |
| Өгөх орших тийн | зулд |
| Гарахын тийн | зулаас |
| Үйлдэхийн тийн | зулаар |
| Хамтрахын тийн | зултай |
| Чиглэхийн тийн | зул луу |
| Олон тоо | зулууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
цөгцтэй зул — цөгцөнд цутгасан зул
лаа зул — лаагаар хийсэн зул
тосон зул — тосоор цутгасан зул
зул бадамлах — асч буй зулын голны дээд үзүүр бадам адил болох
зул бадамрах — зул бадамлах
зул барих — зул асаах
зул бөхөх — зул жаргах
зул жаргах — зул унтрах
зул манах — мөнх зул өргөж, шөнөжин ном унших
зул мандаах — а.зул барихын хүндэтгэл; б.сүсэгтэн олноос сүм хийдэд шар тос зэргийг өргөж, зул бариулан буян хийх
зул мандах — зул ноцох, зулын гэрэл улам их болох
зул өргөх — тахилын өмнө зул барих
зул цэцэглэх — асч буй зулын гол үзүүр хэсэгтээ бөөмнөрч гадагш дэлбийх
зул шандах — зулын гол нарийдах, тос нь ихдэх зэргээс бөхөх
зул шандуурах — зулын гол нарийдах, тос нь ихдэх зэргээс гэрэл нь бүдгэрэх
зулын гол — зул шатаахын тулд тосонд дүрсэн, цагаан өвс зэрэгт нарийн ороосон хөвөн
зулын хорин таван — шашин. - өвлийн тэргүүн сарын хорин таван; энэ өдөр мянган зул өргөж, шарын шашныг үндэслэгч Зонхов богдын гэгээн сүлдийг өргөмжилсөн тахилгын хурал болдог; хөдөө нутагт айлууд гаднаа зул хорголон барьдаг ёстой
зулын цөгц — зул барих зориулалттай цөгц
алтан зул — урга. - хар сэвхтэй, цагаан, улаан, шар гурван зүйлийн өнгөтэй, хэд хэдэн хүйс нэгэн дор багтаж сүлжсэн зулйн адил цэцэг, сэрүүн цэцгийн навчаас баахан явцуу навчистай, олон наст сонгинолог ургамал
зул сар — билгийн улирлын өвлийн эхэн сар
зул сарын баяр — аргын тооллын арван хоёрдугаар сарын хорин тавны өдөр; Христосын мэндэлсэн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх баяр ёслол
зул цэцэг — урга. - чимэглэлийн зориулалттай, олон наст өвс
Хэлц үг
зулын гол болох шашин — өөрийгөө шатааж амиа егүүтгэх
Зоос тавивч чөтгөргүй
Зул баривч бурхангүй
Зуд залхууд гайтай
Зул салхинд гайтай
Зул сарын нохой
Зургаан сарын бух
Зураг шиг зүсээс
Зул шиг санаа дээр
Ул болсон нь элснийх
Зул болсон нь шүтсэнийх
Хоршоо үг
зул хүж — шашны ном уншихад асааж уугиулдаг зүйл
Үгийн гарал
From Proto-Mongolic *jula, probably from Proto-Turkic *yula. Compare Dongxiang zhula, Old Uyghur [script needed] (yula).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.