зураа
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Зурсан ором мөр
- 1.Амьтны гуя дахь булчингийн ховил
- 2.Амьтны нурууны хоёр этгээдийн гүдгэр журам
- 3.Уул нуруунаас доош салбарласан нарийн урт гүдгэр газар
- 1.яриаӨмдний халаас.
- 1.Мөөгний хүрээ.
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | зураа |
|---|---|
| Харьяалахын тийн | зурааны |
| Заахын тийн | зурааг |
| Өгөх орших тийн | зураад |
| Гарахын тийн | зураанаас |
| Үйлдэхийн тийн | зураагаар |
| Хамтрахын тийн | зураатай |
| Чиглэхийн тийн | зураа руу |
| Олон тоо | зураанууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
зураа гарах — юманд ором мөр гарах
гуяны зураа — гуяны ховил
зураа дээр нь дарсан тамга — гуяны нь хонхорт дарсан тамга
нурууны зураа — нуруун дээгүүр гарсан гүдгэр журам
зураа мах — ууц нурууны мах
уулын зураа — уулаас салбарласан гүдгэр хамар, уулын ар, өврийн хэсэгхэн тууш мод
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.