зуудаг
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Нохойн хоргоох, хазах, зуухдаа сүрхий нь
- 1.Бахь, өрөлбө зэрэг багаж.
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | зуудаг |
|---|---|
| Харьяалахын тийн | зуудгийн |
| Заахын тийн | зуудгийг |
| Өгөх орших тийн | зуудагт |
| Гарахын тийн | зуудгаас |
| Үйлдэхийн тийн | зуудгаар |
| Хамтрахын тийн | зуудагтай |
| Чиглэхийн тийн | зуудаг руу |
| Олон тоо | зуудгууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
зуудаг нохой — хазах, зуухдаа сүрхий нохой
Хэлц үг
Зугуу хүнд зөв бий
Зуудаг нохойд учир бий
Зусар хүн гэтэгч
Зуудаг нохой отогч
Зусар хүн муу боловч бусдыг чадна
Зуудаг нохой уяатай боловч хүнийг айлгана
Зусарч хүн зулгаа барна
Зуудаг нохой шүдээ барна
Зуудаг нохой сүүлээ өргөнө
Оморхог хүн биеэ өргөнө
Зуудаг нохой шүдээ бардаг
Зусарч хүн зулгаа бардаг
Завхай эм нүүрээ барна
Зуудаг нохойд мод олон
Золбин хүнд ноён олон
Зуудаг нохойн харц нь ондоо
Зальхай хүний хийц нь ондоо
Зулгуй хүний барьц нь ондоо
Хуйхар хүний бодлого нь ондоо
Зуудаг нохойн шүд улаан
Зальхай хүний нүд улаан
Зуун айлын үүдийг тойрч
Зуудаг нохойн толгойг тонших
Зуун айлын үүд татаж
Зуудаг нохойн тархи цохиж явах
Зуун гэрийн үүд мөргөж
Зуудаг нохойн толгой тоншиж явах
Зуун дээлийн заам нь нэг
Зуудаг нохойн шинж нь нэг
Зуун хүнд нүүрээ үзүүлж
Зуудаг нохойд борвио үзүүлж явав
Зуун хүний нүдэн дээр
Зуудаг нохойн шүдэн дээр
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.