зэвсэг
Тайлбар
- 1.Аливаа үйл хийхэд чухал хэрэглээтэй хэрэгсэл
- 2.Аливаа үйл ажилд хэрэглэх багаж хэрэглэл
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгweapon, armament; tool, instrument
Нийлмэл үг
галт зэвсэг — дарь, шатагч хольц, хийн даралтын хүчийг ашигласан буу, сум, бөмбөг
халуун зэвсэг — төрөл бүрийн галт зэвсэг, буу, сумны зүйл
хүйтэн зэвсэг — байлдаан, аллагад ашиглах сэлэм, жад, хутга шөвөг зэрэг хэрэгсэл
цөмийн зэвсэг — атом устөрөгчөөр цэнэглэж хийсэн зэвсэг
зэвсэг хураах — а.бууж өгөгсдийн зэвсгийг олзлон авах; б.алалдаан тулалдаанаа зогсоох; в.цэрэг зэвсэглэлээ хорогдуулах
зэвсгээ хураалгах — багаж зэвсгээ өөр этгээдэд өгөх
төмөр зэвсэг — түүх. - эртний хүмүүсийн төмрөөр хийсэн хөдөлмөрийн багаж
үзэл суртлын зэвсэг — үзэл суртлын хэрэглэгдэхүүн
хөгжмийн зэвсэг — хөгжим. - бүх төрлийн хөгжмийн зэмсэг
хүрэл зэвсэг — түүх. - эртний хүмүүсийн хүрлээр хийсэн хөдөлмөрийн багаж
чулуун зэвсэг — түүх. - эрт цагт хүмүүсийн хэрэглэж байсан чулуугаар хийсэн хөдөлмөрийн багаж зэвсэг
хуучин чулуун зэвсэг — түүх. - чулуун зэвсгийн түрүү үед ашиглагдаж байсан багаж хэрэглэгдэхүүн, дурсгалт эд өлгийн зүйлс
шинэ чулуун зэвсэг — чулуун зэвсгийн дэвшингүй сүүл үеийн дурсгал
зэвсэг нэгтэй нөхөд — мэргэжил, ажил төрлийн хувьд адил хүмүүс
Хэлц үг
Зориг ихт
Зэвсэг ихтийг ялах
Хоршоо үг
багаж зэвсэг — ажил хөдөлмөрийн багаж хэрэгсэл
буу зэвсэг — галт зэвсгийн ерөнхий нэр
зэр зэвсэг — байлдааны хэрэглэл, тулалдах хэрэгсэл сэлт
зэвсэг техник — цэрэг армийн үйл ажиллагаанд ашиглах янз бүрийн байлдааны хэрэглэл
багаж зэвсэг — ажил хөдөлмөрийн хэрэглэл
сав зэвсэг — ажил үйлд хэрэглэгдэх сав суулга сэлт
Товчилсон үг
АЗТ — Армийн Зэвсэг Техник
Үгийн гарал
From Proto-Mongolic *jebseg from *jebe (“weapon, arrowhead, rust”), see зэв (zev). Compare East Yugur jemseg.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.