зэл
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Дээс, сур зэргийг татаж хоёр үзүүрийг нь гадсанд бэхэлсэн, мал уях хэрэглэл
- 2.шилжсэн утгаСаалийн мал, үнээ, тугалын хашаа, хайс, саравч
- 3.Зарим ургамлын зэлийн адил газраас хөндийрэхгүй мөлхөн ургасан иш
- 4.Юм хум өлгөх хэц
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | зэл |
|---|---|
| Харьяалахын тийн | зэлийн |
| Заахын тийн | зэлийг |
| Өгөх орших тийн | зэлд |
| Гарахын тийн | зэлээс |
| Үйлдэхийн тийн | зэлээр |
| Хамтрахын тийн | зэлтэй |
| Чиглэхийн тийн | зэл лүү |
| Олон тоо | зэлүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
гүүн зэл — унага уяж адуу зогсоох газар
тугалын зэл — тугал уях зэл
зэл авахуулах — адуу үргэх, дайрах зэргээр зэл алдруулах, тасдуулах
зэл татах — а.зэл сунган татах; б.шувуу олноороо цувралдан нисэх
зэл эвхэх — а.зэлний хэцийг эвхэн багасаах, хуйлах; б.зэллэх малгүй болох, саалийн мал тавих
зэл мод — урга. - зэл мэт цувран ургасан хэсэг мод
үнээн зэл — тугал хаших, үнээ мал хоргоох хайс хашаа
буурцгийн зэл — буурцгийн иш
зэл гүйх — ургамлын зэл ургах
үзмийн зэл — үзмийн иш мөчир
уяаны зэл — уяаны хэц
зэлэн дээр тохох — хэцэн дээр тохох
Хэлц үг
Зээгээ муулвал
Зэл хоосрох
Хоршоо үг
уяа зэл — морь мал уях газар, уяж аргамжих юм
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.