зэрлэгших
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Гэрийн тэжээвэр амьтад хээр газар удтал оршин идээших зэрлэг байдалтай болох
- 2.Газар тариалан атарших, зэрлэг ургамалд эзлэгдэх
- 3.Хүн зэрлэг балмад зан ааштай болох
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | зэрлэгших |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | зэрлэгшинэ |
| Өнгөрсөн цаг (-лаа) | зэрлэгшлээ |
| Өнгөрсөн цаг (-в) | зэрлэгшив |
| Өнгөрсөн цаг (-жээ) | зэрлэгшжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | зэрлэгшсэн |
| Хэвшсэн нэр (-даг) | зэрлэгшдэг |
| Холбох нөхцөл (-ж) | зэрлэгшиж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | зэрлэгшээд |
| Болзох нөхцөл (-вал) | зэрлэгшвэл |
| Хүсэх (-маар) | зэрлэгшмээр |
| Захирах (-аарай) | зэрлэгшээрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | зэрлэгшихгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
гэрийн нохой чонотой нийлж зэрлэгших — тэжээвэр нохой чонотой удтал идээшиж, зэрлэг байдалтай болох
зэрлэгшсэн тариалан — атаршиж эвдэрсэн тариалангийн газар
зэрлэгшсэн зан авир — дорд бүдүүлэг үг яриатай, хэрцгий балмад зан авир
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.